• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс өрхийн бүртгэлийн тогтолцоонд өөрчлөлт оруулж байна

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-07-30 16:50:12

        30-нд Хятадын Төрийн зөвлөл "Цаашид өрхийн бүртгэлийн тогтолцооны өөрчлөлтийг дэмжих тухай санал"-ыг албан ёсоор нийтэллээ. Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэд сайд Хуан Мин үүнтэй холбогдуулан, энэ санал ойрын хугацаа болон цаашид өрхийн бүртгэлийн тогтолцооны өөрчлөлтийг удирдах хөтөлбөрийн баримт бичиг болох юм. Энэ саналыг нийтэлсэн нь өөрчлөлт шинэчлэл бүх талаар хэрэгжиж эхэлснийг харуулж байна гэлээ.

        Тэрээр, өрхийн бүртгэлийн тогтолцооны өөрчлөлтийг дэмжиж, хот суурингийн өрхийн бүртгэлийн системийг нэгтгэн, оршин суух зөвшөөрлийн тогтолцоог бүрэн хэрэгжүүлнэ. Мөн хууль ёсны тогтвортой орон сууц, тогтвортой ажлаар хангах байдлыг үндсэн нөхцөл болгож, байнга оршин суух орон сууцыг бүртгүүлэн, үндэсний хүн амын үндсэн мэдээллийн санг бий болгож, улмаар байгууллага, бүс нутаг дамжсан мэдээллээр хангана гэлээ. \Н.Пүрэвжав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе