• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын төв хорооноос Жөү Юнканыг шалгахаар шийдвэрлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-07-30 10:51:40
    7-р сарын 30-нд Рэнь Минь Ри Бао сонин "Намыг гуйвшгүй чанд цэгцлэх нь" гэсэн сэдвээр тоймчийн өгүүлэл нийтэлж, Жөү Юнкан сахилга дүрмийг ноцтой зөрчсөн байж мэдэх тул хавтаст хэрэг нээн шалгахаар ХКН-ын төв хороо шийдвэрлэсэн нь ХКН өөрийгөө цэвэршүүлж, өөрийгөө шинэтгэсэн улс төрийн эр зоригоо харуулж, "улсаа засахад эрхбиш эн тэргүүнд намаа засаж, намаа засахад эрхбиш чанд хатуу байх хэрэгтэй" гэсэн хэлбэрэлтгүй шийдвэр зоригийг харуулсан байна гэжээ.

    Өгүүлэлд, шинэ нөхцөл байдалд намын оршин буй түүхэн цаг үе болон төр барих нөхцөл, намын гишүүдийн бүтэц зэрэгт чухал өөрчлөлт орсон юм. Хэдийгээр намын ажилтнуудын ерөнхий байдал сайн байгаа ч гэсэн авилга, сахилгын дүрэм зөрчсөн асуудал оршсоор байгаа юм. ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, "намд тулгарч буй нөхцөл байдал улам нарийн төвөгтэй болбол хүлээх үүрэг хариуцлага улам хүнд бэрхшээлтэй болох учраас сахилга дүрмийн байгуулалтыг улам эрчимжүүлж, намын эв нэгдлийг дорвитой хамгаалж, бүх намаараа зориг санаа, үйл ажиллагаагаа нэгтгэж, хамтаар урагшлах хэрэгтэй" гэсэн байна. Намын бүх нөхөд эрхбиш сонор сэрэмжтэй байж, хэзээд лавдуун бэлтгэлтай байх ба намын сахилга дүрэм, улсын хууль зэргийг чанд мөрдөж, намаа засахад чанд хатуу байх шаардлагыг үнэнхүү бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе