• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын экспорт сэргэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-08-18 15:53:59

      7-р сард Хятадын экспорт 14.5% өссөн давуу байдалтай холбогдуулан Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шэн Дан-Ян 18-нд Бээжинд хэлэхдээ, одоо гадаад худалдааны экспорт үндсэндээ сэргэсэн боловч олон улсын зах зээлийн хэрэгцээний өсөлт тогтворгүй байгаа, худалдааны зөрчил олширч байгаа зэрэг хязгаарлалаас болж, бүх жилийн гадаад худалдааны өсөлтийг 7.5%-д хүргэх гэсэн урьдчилсан зорилтыг биелүүлэхэд маш их дарамттай байх болно гэжээ.

      Хятадын Гаалийн ерөнхий газрын тоо баримтад харуулснаар, 7-р сард Хятадын импорт экспортын ерөнхий хэмжээ 378 тэрбум 500 сая ам долларт хүрч, 6.9%-иар өсчээ. Үүнд экспорт 212 тэрбум 900 сая ам долларт хүрч, 14.5%-иар өсөж, зах зээлийн урьдчилсан төсөөллөөс хол давсан байна.
Шэн Дан-Ян задлан шинжлэхдээ, экспорт сэргэсний тэргүүн чухал шалтгаан бол гадаад худалдааг тогтвортой өсгөх бодлого үргэлжлэн үр ашгаа өгч, аж ахуйн нэгжийн экспортын талаарх итгэлийг нэмэгдүүлсэн явдал болох юм. Түүнчлэн олон улсын зах зээлийн хэрэгцээ аажмаар сайжирч байгаа нь экспорт сэргэсний чухал шалтгаан болох юм гэжээ.

      Гэвч Шэн Дан-Ян хэлэхдээ, бүх жилийн гадаад худалдааны өсөлтийн хурдыг 7.5% байлгах гэсэн урьдчилсан зорилтыг биелүүлэхэд маш их хүчин чармайлт шаардагдах болно. Дараагийн алхамд Худалдааны яамаас тогтвортой өсөлтийн арга хэмжээг мехнизм болгохыг улам ахиулж, худалдааг дөхөмчилсөн төвшинг улам дээшлүүлнэ. Түүнчлэн гадаад худалдааны зах зээлийн бүтцийн бүсийн байршуулалт, аж ахуй эрхлэлтийн гол цогц, бараа бүтээгдэхүүний бүтэц болон худалдааны арга хэлбэрийг шилдэгжүүлэх зэрэг талыг улам ихээр ахиулах хэрэгтэй гэжээ. \Ган\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе