• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн төр хэрэгжүүлэх дүрмийн төслийг нийтэлжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-08-18 17:18:15

    8-р сарын 15-нд, "Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн төр хэрэгжүүлэх дүрмийн төсөл"-ийг Хятадын Төрийн зөвлөлийн Хуулийн эрх зүйн тамгын газрын веб сайд нийтэлж, олон нийтээс санал хурааж эхэлжээ. Энэхүү бодлого нь орон сууцны зах зээлийн тохируулгад алс хэтийн нөлөө үзүүлнэ хэмээн олон хүн үзэж байхад, орон сууцны зах зээлд тохируулгын үүрэг гүйцэтгэхэд бас нэлээд урт цаг хугацаа шаардагдах болно гэж зарим мэргэжилтэн ярьж байна. 

    Уг төслийн дагуу, Хятад улс үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн мэдээллийн нэгдэлтэй удирдлагын системийг байгуулж, нийгмийг аюулаас хамгаалах, татвар, аудит зэрэг байгууллагууд мэдээ мэдээллээ харилцан нээлттэй солилцож, хүмүүс өөрийн өмчилж байгаа үл хөдлөх хөрөнгийнхөө тухай мэдээ мэдээллийг шалган үзэж болох юм байна.

    Энэхүү бүртгэл нь хувь хүний орон сууцны өмч хөрөнгийг тодорхойлж, орон сууцны татварт тоо баримт болон техникийн дэмжлэг үзүүлэх болохоор хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байна.

    Өнгөрөгч сарын эцсээс үл хөдлөх хөрөнгийг бүртгэх түр хэрэгжүүлэх дүрмийн тухай санал хурааж эхэлсэн юм. Гэвч сүүлийн хагас сарын орон сууцны наймааны байдлаас үзэхэд, нөлөө болоогүй нь тодорхой байна. Бээжингийн хуучин орон сууцны зах зээлийн байдлаас жишээлбэл, Шинь-Лан сайтын бүртгэлийг үзвэл, 8-р сарын 1-р долоо хоногт, Бээжингийн хуучин орон сууцны сүлжээгээр борлуулсан хэмжээ болон талбай нь өнгөрөгч сарынхаас 13 хувиар буурч, зах зээлд шинээр гарсан орон сууцны хэмжээ нь өнгөрөгч саынхаас 2.5 хувиар буурчээ. үүнээс үзэхэд орон сууцны зах зээл энэ мэдээний улмаар намжаагүй нь тодорхой байна.

    Үнэн хэрэг дээрээ, үл хөдлөх хөрөнгийн хамрах салбар маш өргөн, бүртгэлд газар, тэнгис мөн тэрчлэн орон сууц, ой мод зэрэг орсон бөгөөд газрын эрх зэрэг хүнд асуудлыг хамарсны зэрэгцээ энэ бодлого нь орон сууцны зах зээл ялангуяа орон сууцыг зохицуулахад гүнзгий ач холбогдолтой байгаа орон сууцны татвар ч багтаж байгаа юм. Үл хөдлөх хөрөнгийг бүртгэх дүрэм нь орон сууцны зах зээлийг ил тод болгож, засгийн газрын оновчтой зохицуулалт хийхэд иш баримт болсон юм гэж мэргэжилтэн үзэж байна.

    Үл хөдлөх хөрөнгийг бүртгэх дүрэм нь орон сууцны татварын төлөө биш бөгөөд түүний орон сууцны зах зээлд үзүүлэх нөлөө нь ч богино хугацаанд илэрч чадахгүй гэж мэргэжилтэн үзжээ. Санхүүгийн тоймч Линь-Кэнь хэлэхдээ,


    "Үл хөдлөх хөрөнгө одоо газар шороо, ой шугуй, гэр байшин, хадлан, гол мөрний эрэг хөвөө зэрэгтэй холбогдож байна. Гэр байшин бол эдгээр таван зүйлийн нэг учраас газар эдэлбэрт нөлөөлөх болно. Гэвч зөвхөн газар эдэлбэрт л зориулсан биш. Үл хөдлөх хөрөнгийг бүртгэх дүрэм гарсан нь газар эдэлбэрт шууд том цохилт өгнө гэж би бодохгүй байна " гэж эдийн засгийн тоймч Линь Юнь хэлж байлаа.
Хятадын нутаг дэвсгэр эх баялгийн яам мэдэгдэхдээ, үл хөдлөх хөрөнгийг бүртгэх дүрмийг 3 жил орчмын хугаацаанд бүх талаар байгуулж, нэгдэлтэй мэдээллийн үндсэн тавцан хэрэгжүүлж, системтэй болоход 4 жил орчмын цаг хэрэгсэнэ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе