• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дахин 132 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоохоор байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-08-19 15:58:38

        Хятадын аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамнаас 18-нд гаргасан 2014 оны аж үйлдвэрийн хоцрогдсон ба илүүдсэн үйлдвэрлэлтэй аж ахуйн нэгжийн хоёр дахь удаагийн жагсаалтад төмрийн хүдэр зэрэг 10 салбарын 132 аж ахуйн нэгж хамрагдсан байна.

        Мэдэгдэлд тэмдэглэснээр, төмөр боловсруулах, хайлш, зэс хайлуулах, цемент, хавтанцар шил, цаас хийх, арьс шир боловсруулах, хэвлэх, будах, хар тугалган зай, ховор шороо зэрэг 10 төрлийн үйлдвэрлэл багтаж байлаа. Мэдэгдэлд холбогдох тал нааштай арга хэмжээ авч энэ оны эцсээр жагсаалтад байгаа аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоон, тоног төхөөрөмжөө цуцалж, дахин сэргээх болон бусдад шилжүүлэхгүй байхыг шаарджээ. Мөн үйлдвэрлэлээ зогсоосон аж ахуйн нэгжид хяналт тавин хүлээн авах ажлыг сайтар хийх хэрэгтэй гэжээ.

        7-р сард аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамнаас хоцрогдсон ба илүүдсэн үйлдвэрлэлтэй аж ахуйн нэгжийн эхний жагсаалтад төмөр боловсруулах зэрэг 15 төрлийн 1000 гаруй аж ахуйн нэгж байжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе