• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа улам хөгжиж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-08-20 11:28:11


    Сүүлийн жилүүдэд Хятад Монголын эдийн засаг худалдааны харилцаа улмаар гүнзгийрэн хөгжиж, хоёр орны харилцааны чухал хөдөлгөх хүчин болж хоёр орны ард түмэнд өр өгөөжөө өгч байна. Хятад улсын дарга Ши Жиньпин 21, 22-нд Монгол улсад айлчлал хийх үеэр хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа өндөр амжилтад хүрэх төлөвтэй байна.

    Эрээн бол Хятад Монголын хил дэх цорын ганц төмөр замын боомт, Хятад Монголын худалдааны хөгжлийн түүхийг харуулж байдаг. 20-ны өдөр Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны 6-р форум Эрээнд болно. Хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа  хөгжихийн хэрээр Эрээн хотын зохион байгуулж байгаа энэ арга хэмжээ ч дотоод гадаадын зах зээлийн анхаарлыг татаж байна. ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дэд дарга, Боомтын албаны дарга Гүө Ган хэлэхдээ,

 

    "Одоо манай 600 гаруй лангууны захиалга бүгд дуусаад байна.  Дотоодын хориод муж, хотын бизнесмэнүүд сэтгэл өндөр байна. Гадаадаас Орос, Монголтой хамтарч ажиллаж байсан бол энэ удаа Вьетнам, Пакистан, Мяньмар зэргийн 6, 7 улс өөрөө мэдээлэл авч хүрэлцэн ирж үзэсгэлэнд оролцох гэж байна"

    Хятад Монголын эдийн засаг хамтын ажиллагааны хөгжил нь тус форум хүмүүсийн анхаарлыг татаж байгаагийн гол шалтгаан гэж Гүө Ган хэлж байлаа. 2013 онд Хятад Монголын хоёр талын худалдааны хэмжээ 6 тэрбум ам.долларт хүрч, 10 жилийн өмнөхөөс 15 дахин нэмэгдсэн байна. Худалдааны харилцаа бол Хятад Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чухал хэсэг болсоор ирсэн гэж ӨМ-ын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн эдийн засгийн судалгааны газрын дарга Юй Гуанхүй хэлэв.

 

    " Монгол улс бол нөөц баялагтай улс учраас түүнийг нээн ашиглаж гадаадын зах зээлд гаргаж байгаа бөгөөд уламжлалт салбарын хувьд бид Монгол улсад өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн, гэр ахуйн цахилгаан хэрэглэл зэрэг амьжиргааны бүтээгдэхүүнийг ихээр хангаж байна. Энэ бол бидний уламжлалт эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, худалдааны талын бүдүүвч байдал юм. Энэ чиглэлээр сүүлийн жилүүдэд улам эрчтэй хөгжиж байна"     


    Өдгөө Хятад Монголын худалдааны салбар дахь хамтын ажиллагаа их хэмжээгээр нэмэгдэж байна.  Цаашид улам өргөжин тэлж, хоёр тал худалдаа хөрөнгө оруулалтыг хялбарчлах, цаашид улам нээлттэй байх талаар шинэ эрэл хайгуул хийж байна.

    Өмнө нь бид худалдаа хөрөнгө оруулалтыг гол болгож байсан, бие биенийхээ таваарыг илүү худалдаж авах юм уу, ямар нэг төсөл дээр хамтран ажиллахыг хүсдэг байлаа, одоо өөр болсон, бид эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны шинэ тавцан байгуулж, нээн ашиглах туршилтын бүсийг хэрхэн байгуулах, хил дамнасан эдийн засгийн бүсийг яаж байгуулах, уул уурхайн арилжааны тавцанг хэрхэн байгуулах, банк санхүүгийн арилжааны тавцанг хэрхэн байгуулах талаар ярилцах болсон гэжээ.

     Хятад Монголын худалдааны хэлхээ холбоо гүнзгийрэн хөгжиж, эх баялаг нээн ашиглах нь Хятад Монголын эдийн засаг худалдааны харилцааны чухал гогцоо болж, хоёр орны ашиг сонирхолд нийцсэн хөгжлийн замаа аажмаар олж байна. Шинь Дү уул уурхай компани бол Хятадын өнгөт төмөрлөгийн бүтээн байгуулалтын хувьцаат хязгаарлагдмал компани болон Монголын Металл Импекс компанийн хамтын хөрөнгө оруулалттай компани бөгөөд Монголын цайрын олборлолтоор үйл ажиллагаагаа явуулж, жил тутмын олборлолтын хэмжээ 100 мянган тонныг давдаг. Тус компанийн захирал Ван Шөүгао, Ши Жиньпин даргын айлчлал хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагаанд нааштай боломж авчрахыг хүсэж, Шинь Дү компани хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагааны явцад тухайн нийгэмдээ үйлчилж, харилцан ашигтай хамтаар ялалт байгуулах зорилтоо биелүүлэх нь хоёр талын хамтын ажиллагааны буцалтгүй зорих чиглэл гэжээ.  
 

    Ван Шүгао хэлэхдээ, бид уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийснээр орон нутгийн 600 гаруй хүнийг ажлын байраар хангасан төдийгүй цаашлаад 1000 гаруй хүнийг ажлын байраар хангаад байна. Уул уурхайн хөгжил нь орон нутгийн зам тээвэр, санхүү, үйлчилгээний ажил төрлийг дайчлан хөгжүүлсэн бөгөөд орон нутгийн зарим дэд бүтэц, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт хувь нэмэр оруулсан гэжээ.
 
  Харилцан ашигтай харилцан хөнгөлөлттэй байх нь Хятад Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чухал гараа юм. Өвөр монголын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн эдийн засгийн судалгааны нийгэмлэгийн захирал Юй Гуанжүнь, ирээдүйд Хятад Монголын эдийн засаг худалдааны харилцааг хөгжүүлэх талаар шаардагдах 3 хүчин чармайлтыг дурдсан байна. Тухайлбал,

    Богино хугацааны эдийн засгийн ашиг сонирхлоос гадна, урт хугацааны ашиг сонирхлыг бодолцож, хамтаар хөгжих шинэ салбарыг эрэн олж, урт хугацааны хамтын ажиллагааны хандлагыг бий болгох. Үүнээс гадна, хил хязгаарыг нээн хөгжүүлэх туршилтын дагуу шинийг бүтээж, бидний зарим давуу тал жишээлбэл орчин үеийн аж үйлдвэрийн бааз,  эсвэл орчин үеийн аж үйлдвэр техникийг хөгжүүлэх зарим санаа бодол, үүнээс гадна, орчин үеийн хөдөө аж ахуйн систем зэрэг талаар зарим бодитой ажил хийж болох юм.

     Хятад Монголын эдийн засаг худалдааны хөгжил нь хоёр орны ашиг сонирхол төдийгүй бас бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн хөдөлгөх хүч болох юм. 2013 онд, дарга Ши Жиньпин "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийн төсөл дэвшүүлж, бүс нутгийн хөгжилд шинэ хөдөлгөх хүч сэлбэсэн юм, харин Хятад Монголын эдийн засаг худалдааны харилцаа нь энэ эдийн засгийн бүсийн чухал зангилаа болох юм. Мэргэжилтэн хэлэхдээ, Хятад Монголын эдийн засаг худалдааны харилцаа нь хэдэн арван жилийн түүхээр дамжин өнөө нэгэнт импорт экспортын худалдаанаас нэн дээд давхарга, нэн өргөн салбарт хөгжиж, Хятад Монголын стратегийн түншийн харилцааны чухал бүрэлдүүн хэсэг болсон бөгөөд хоёр орны эдийн засаг нь харилцан нөхвөрлөх чанартай, ирээдүйд хөгжлийн орон зай маш их байна. Хятадын Олон улсын харилцааны судалгааны газрын Монгол судлалын хэлтсийн хариуцлагатай ажилтан Хуан-Ин хэлэхдээ, 
 

    Монгол улс бол Хятадын Торгоны замын эдийн засгийн бүсэд хамрагдах маш чухал нэг орон болох юм, түүхэнд  тал нутгийн торгоны зам гэж байсан юм, үүний зэрэгцээ бидний  анхаарах бас нэгэн чухал зүйл бол Монгол улсын үндэстнээ хөгжүүлэх нэг зорилт бол Монгол улсаа Европ Азийн хамтын ажиллагааны гүүр болгож, зам, төмөр зам, нефть, хий, цахилгааныг холбохыг эрмэлзэж байгаа юм. Иймээс энэ нь Хятадын Торгоны замын эдийн засгийн бүстэй нийцэж байгаа юм. Ирээдүйд Хятад монгол хоёр орон хоёр тал болон олон талт хамтын ажиллагаагаар дамжуулан дарга Ши Жиньпиний хэлсэн шиг бодлого холбосон, зам холбосон, худалдаа холбосон, валют холбосон, иргэний сэтгэл холбосон бүс нутаг дамнасан байдлыг бий болгож чадах юм гэж би үзэж байна гэжээ. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе