• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын компаниуд Хятад Монголын хамтын ажиллагаанд оролцохыг хүсэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-08-23 11:33:52

    Саяхан болсон Хятадын Эрээн хотод болсон "Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны яриа хэлцэл 2014"-ийн үеэр, Хятад, Монгол, Орос гурван орны аж ахуйн нэгжүүд харилцан төслүүдээ танилцуулан яриа хэлцэл хийж, уул уурхайн хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, соёл аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар нийтлэг ойлголтод хүрчээ. 21-ний байдлаар, талууд нийт 1 тэрбум 230 сая ам доллартай тэнцэх хэмжээний хамтын ажиллагааны 15 гэрээ хэлэлцээрийг байгуулж чаджээ. Сүүлийн жилүүдэд, Монгол улсын эдийн засаг, орчин улам сайжирч, иргэдийн хэрэглээний шаардлага ч байнга нэмэгдэж байна. Үүнийг дагаад Хятадын аж ахуйн нэгжүүд Хятад, Монголын хамтын ажиллагаанаас боломж хайх болжээ.

     Эрээн хотын гадаад худалдаа эрхэлдэг нэгэн компанийн эзэн Ли Пэнюань хэлэхдээ, олон жил Монголд бизнес эрхэлж байгаа хүний хувьд хэлэхэд Хятад Монголын харилцаанд өнөө хамгийн сайн сайхан цаг үе тохиож байна, бид Монголд хөрөнгө оруулж харилцан ашигтай бизнес эрхлэх хүсэлтэй байна гэжээ.

    Эрээн хотыг энэ оны 6-р сард Төвөөс Үндэсний нээлттэй хөгжлийн туршилтын бүс болгосон юм. Энэ нь хоёр орны хилийн худалдааг харилцан нөхвөрлөж, хамтдаа хөгжихөд таатай боломжийг бүрдүүлжээ.\Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе