• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Европын холбоонд пирокатехин хямд борлуулахын эсрэг арга хэмжээгээ зогсооно

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-08-25 17:38:36

    Хятадын Худалдааны Яам 25-нд мэдэгдэл гаргаж, Европын холбоонд үйлдвэрлэсэн импортын пирокатехинд авч байсан хямдаар борлуулахын эсрэг арга хэмжээгээ зогсооно гэлээ.

    Пирокатехин нь хөдөө аж ахуй, эм эмнэлэг, өдөр тутмын хэрэглээний химийн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд өргөнөөр ашиглагддаг химийн үндсэн түүхий эд юм. Түүний нэмэлт өртөг өндөр, шинжлэх ухаан технологийн шаардлага их учраас Европын холбооны тус салбарын аж ахуйн нэгжүүдийн анхаарлыг татдаг юм. Хятадын Худалдааны Яам 2003 онд Европын холбоонд үйлдвэрлэсэн импортын пирокатехинийг хямд борлуулахын эсрэг 20%-79% хувийн татвар төлүүлж байжээ. Энэ нь Хятад улс анх удаа Европын холбоонд хямд борлуулахын эсрэг хийсэн шалгалт юм. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе