• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сири терроризмд цохилт өгөх талаар олон улсын хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-08-26 10:25:54

              Сирийн ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад харилцааны сайд Валид ал Моалем 25-нд хэлэхдээ, бүс нутгийн орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Сирийн тал бэлэн байна. Сирийн тусгаар тогтнол бие даасан байдлыг хүндэтгэх урьдчилсан нөхцөлтэй НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн терроризмд цохилт өгөх 2170-р тоот тогтоолыг хэрэгжүүлэх болно гэжээ.

              Энэ сарын 15-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2170-р тоот тогтоол баталж, Ирак Сирийн хэт даврагч бүлэглэлийн хөрөнгө мөнгө, гадаадын зэвсэгт этгээдийн туслалцааг таслан зогсоох шийдвэр гаргаж, Иракийн "лалын улс" болон Ал Насра фронтын 6 хүнийг хоригийн жагсаалтад оруулсан байна. Тэднийг гадаадад жуулчлахыг хориглож, хөрөнгө мөнгийг нь царцааж, зэвсэг зөөвөрлөхийг хориглосон байна. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе