• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Украины ерөнхийлөгч парламентаа тараах шийдвэр гаргажээ

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-08-26 10:40:36

           Украины Ерөнхийлөгч Прошенко 25-ны орой нийт иргэддээ хандан , 7 дахь сонгуулийн парламентыг хугацаанаас нь өмнө тарааж, 10-р сарын 26-нд шинэ парламент сонгох болсноо мэдэгдлээ.

           Порошенко хэлэхдээ, Украины үндсэн хуулийн 90-р заалтын дагуу парламентын олонхын бүлгийг 7-р сарын 24-нд тараасан ч харин шинэ парламент олонхын бүлгээ холбогдох хуулийн дагуу нэг сарын дотор бүрдүүлж чадаагүй. Ийм нөхцөлд Үндсэн хуулиас ерөнхийлөгчид парламентыг тараах эрх олгодог. Иргэдийн санал асуулгын дүнгээс үзэхэд, 80% гаруй нь парламентын сонгуулийг урьдчилан хийхийг дэмжсэн байна гэжээ.

           Экс ерөнхийлөгч Януковичийн үед буюу 2012 онд сонгуулиар гаргасан өнөөгийн парламент 2017 онд хугацаа нь дуусах юм.
  \Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе