• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Орос Украины ерөнхийлөгч нар Минскт уулзаж болзошгүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-08-26 10:44:36

             Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Песков 25-нд хэлэхдээ, Оросын Ерөнхийлөгч В.Путин болон Украины Ерөнхийлөгч Прошенко нар 26-нд Беларусийн нийслэл Минскт уулзаж, хоёр талын хэлэлцээ хийж болзошгүй гэжээ.

             Песков хэлэхдээ, Орос Украин хоёр орны авч хэлэлцэх шаардлагатай асуудал олон бий. Үүнд Украин нэн даруй гал зогсоох, Украин улс Европын холбоотой холбоотон орны гэрээ байгуулсан нь Орос Украины харилцаанд нөлөөлсөн тэрчлэн Орос Украин хоёр орны байгалийн хийн хамтын ажиллагаа зэргийг хамарсан гэжээ.

             Оросын эрчим хүчний яам 25-нд вэб сайтын мэдээнээс үзэхэд, Оросын эрчим хүчний яамны сайд болон Европын холбооны комиссын эрчим хүчний газрын хариуцлагатан нар энэ сарын 29-нд Москвад байгалийн хийн асуудлаар хэлэлцээ хийх юм байна. \Ц\
  
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе