• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тогтолцооны гадуур орших эрх мэдэл гэж үгүй

CRI       (GMT+08:00) 2014-08-27 16:10:41

      26-нд Бээжин хотноо Дээд шүүхийн намын зохион байгуулалтын нарийн бичгийн дарга, Дээд шүүхийн дарга Жөү Чян, намын гишүүн боловсон хүчнүүдийн намын шинж чанар, намын хэв суртал, намын сахилга батын талд оршиж буй асуудлуудыг нухацтай шийдвэрлэж, төв чанга хүмүүжил, төв чанга удирдлага, төв чанга хяналт, төв чанга шалган шийдвэрлэх зарчмыг баримталж, хууль зүйн хэв загварыг зогсолтгүй урагшлуулж, хуулийн шударга байдлыг баталгаажуулах хэрэгтэй гэв.

      Жөү Чян, Төв хорооноос Жөү Юнканы хэргийг мөрдөн шалгах шийдвэр гаргасан нь Ши Жиньпинээр ерөнхий нарийн бичгийн даргаа болгосон намын төв хорооны намын зүгээс намыг хянан удирдах, намыг хатуу чанга засах бат шийдвэр, зорилтыг бүрэн гүйцэд харуулж, ХКН-ын өөрийгөө засан цэгцлэх, өөрчлөн шинэтгэх улс төрийн зориг санаа, хариуцлагыг зоригтой даах талыг гүйцэд илэрхийлж, социализмын Хятад улсад тогтолцооны торны гадуур орших эрх мэдэл гэж үгүй бөгөөд намын сахилга улсын хуулиас давсан намын гишүүн байхыг огт хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг гэрчилсэн гэв.

      Жөү Чян, намын гишүүн боловсон хүчнүүд зэрэг тушаалын их бага, намд элссэн хугацааны урт богино зэргээс үл хамааран, бүгд намын сахилга, улсын хуулийн хязгаарлалыг хүлээж, заавал намын зохион байгуулалтын хүмүүжил, хяналтыг хүлээх хэрэгтэй гэж онцлов.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе