• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Урт хугацаагаар гал зогсоох гэрээ байгуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-08-27 15:07:17

      26-нд, Египет зэрэг талын эвлэрүүлгээр, Палестин Израйль урт хугацаанд гал зогсоох гэрээ байгуулав. НҮБ-аас үүнийг сайшааж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хоёр тал улс төрийн хэлэлцээрээ даруй сэргээхийг уриаллаа.

      Палестин Израйлийн Газын зурваст гал зогсоосон хэлэлцээр орон нутгийн цагаар 26-ны оройн 7 цагаас эхэлж хүчинтэй болсон юм. Газын зурвасын олон иргэд гудамжинд гарч, 50 хоногийн мөргөлдөөн эцсэлснийг олон арга хэлбэрээр тэмдэглэсэн байна.

      Мөн өдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун гаргасан мэдэгдэлдээ, Газын зурвас болон Израйлийн гэрэл гэгээтэй ирээдүй нь урт хугацаар гал зогсоохоос шалтгаалах болно. Олон тал энэхүү үүрэг хариуцлагыг биелүүлэх ёстой. Гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн ямарваа ажиллагаа туйлын хариуцлагагүй явдал юм гэжээ. Уг мэдэгдэлд, Палестины засгийн газрын хуулийн дагуух удирдлагыг Палестины чөлөөлөх байгууллагын амлалтын дагуу Газ үүнийг эрхбиш баримтлах ёстой. Газыг бүсэлсэн байдлыг эрхбиш зогсоох хэрэгтэй. Израйлийн аюулгүй байдлын талаарх зүй ёсны анхаарлыг эрхбиш зохицуулах хэрэгтэй гэжээ. Бан Ги Мун, Палестин Израйль хоёр тал хэлэлцээрийн ширээнд дахин сууж, эцсийн байр суурийн асуудлаар гэрээ тохиролцох ёстой гэж уриалжээ.

      Палестин Израйль урт хугацаанд гал зогсоох гэрээ байгуулсан явдлыг олон улсын хамтын нийгэмлэг дэмжиж буйгаа илэрхийллээ. Америкийн албаны тал үүнийг "нарийн хянамгайгаар дэмжиж буйгаа" юуны тэргүүнд илэрхийллээ.\Ган\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе