• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Туркт сураггүй болсон Хятадын 3 ажилтныг бүх хүчээрээ эрж хайна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-08-27 15:54:26
              26-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хүнлэй, Хятадын ГХЯ болон Туркт суугаа элчин сайдын яам Туркийн талтай нягт холбоотой ажиллаж, Туркт сураггүй болсон Хятадын 3 иргэнийг бүх хүчээрээ эрж хайна гэжээ.   Хятадын машин механизм тоног төхөөрөмжийн ХХК-ийн гүйцэтгэлийн ажил хийж байгаа Туркын Сирнак мужийн Силопи сумын дулааны цахилгаан станцын барилгын талбайд 24-ний өдрийн 21 цагийн үед зэвсэгт этгээдүүд дайрч, Хятадын 3 ажилчин сураггүй болжээ. Хүнлэй, Хятадын 3 ажилтан Туркт сураггүй болсны дараа, Хятадаас Туркт суугаа элчин сайдын яам нэн даруй яаралтай зохицуулах механизм ажиллуулж, Туркийн албаны хүмүүстэй нягт хэлхээ холбоо тогтоосон байна. Туркийн холбогдох салбар ч ослын газарт эрж хайх ажлаа үргэлжлүүлсээр байна гэжээ. \Р\   
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе