• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БХАТИХ-ын байнгын хорооны хороон дарга нарын хурал болов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-08-27 18:25:28


    12 дахь сонгуулийн БХАТИХ-ын байнгын хорооны хороон дарга нарын 28-р хурал 27-нд Ардын их хурлын ордонд болж, Жан Дэжян даргалав.

    Хурлаар БХАТИХ-ын байнгын хорооны дэд нарийн бичгийн дарга Ли Фэйзүө Хонконгийн онцгой засах захиргааны орны 2017 оны засаг дарга болон 2016 оны хууль тогтоох хороог гаргах аргад засвар оруулах шаардлагатай эсэх асуудлаарх тайланг авч хэлэлцсэн байдал болон энэ шийдвэрийн төслийг орлон туурвих талаа тайлагнав.

    Хонконгийн онцгой засах захиргааны орны 2017 оны засаг даргын сонгуулийн асуудал болон 2016 оны хууль тогтоох хороог гаргах аргын талаарх шийдвэрийн төслийг 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын байнгын хорооны 10-р хуралд дэвшүүлэн хэлэлцүүлэхээр хороон дарга нарын хурал шийдэв. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе