• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөх морин жилийн дайны 120 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ болов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-08-27 16:47:35

        27-нд Хятадын тэнгисийн цэрэг Шаньдүн мужийн Вэйхайгийн Люгүн арлын ойролцоох тэнгисийн усан хилд, Хөх морин жилийн дайны 120 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ зохиож, Хөх морин жилийн дайнд эх орныхоо төлөө алтан амиа алдсан умард тэнгисийн цэрэг эрсийг дурсан санаж хүндэтгэл үзүүлэв.

        Хятадын тэнгисийн цэргийн командлагч Ү Шэнли арга хэмжээнд оролцож хэлсэн үгэндээ, Хөх морин жилийн дайны 120 жилийн ойн арга хэмжээг тэнгист зохион явуулж байгаа нь, эх орныхоо төлөө алтан амиа алдсан умард тэнгисийн цэрэг дайчдыг эргэн санаж, эх орон, цэрэг армиа хүчирхэгжүүлэх аугаа их практик үйл ажиллагаа юм гэжээ.

        Ү Шэнли, олон улсын байдалд гүнзгий өөрчлөлт гарч, тэнгисийн аюулгүй байдал өдөр ирэх тутам эгзэгтэй байгаа нөхцөлд, Хятадын тэнгисийн арми эх орныхоо бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах стратегийн хүчин чадлаа нэмэгдүүлж, Хятадын мөрөөдлийг биелүүлж, армиа хүчирхэгжүүлэх зорилгоо биелүүлэхийн төлөө эрэлхэгээр тэмцэх хэрэгтэй гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе