• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын олон улсын тусламжийн багийнхан НҮБ-ын шалгалтанд хамрагджээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-08-27 16:50:55

        26-ны өдөр Хятадын олон улсын тусламжийн багийнхан НҮБ-ын хүчин чадавхын хоёрдох удаагийн шаталсан үнэлгээний шалгалтанд оров. Шалгалт 28-ныг хүртэл үргэлжлэх юм.

        НҮБ-ын шаардлагын дагуу, Хятадын олон улсын тусламжийн багийнхан Үндэсний Газар хөдлөлтийн түргэн тусламжийн бэлтгэл баазд 37 цагийн сургууль хийж, олон улсын тусламжийн арга хэмжээнд загварчлан оролцох юм. Үүнд олон улсын бүрэн тоноглогдсон тусламжийн багийнхны удирдлага, арын хангамж, хайлт, авран туслах, түргэн дуудлагын машин зэрэг таван талд тал бүрийн шалгалт үнэлгээ хийх юм байна.

        НҮБ 2005 оноос олон улсын авран туслах багийнханд үнэлгээ хийж, шалгалтын шаардлага хангасан нөхцөлд авран туслах ажлыг гүйцэтгэж болно гэж тогтоожээ. Энэ нь олон улсын авран туслах багийн ерөнхий хүчин чадлын үзүүлэлт нь болж байгаа билээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе