• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ливан улсад яаралтай туслалцаа үзүүлэхийг хүссэн байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-08-27 15:16:08

        26-нд Ливаны Үндэсний Ассамблейн дарга Берри Олон улсын хамтын нийгэмлэгт хандан Ливан улсын армид яаралтай туслалцаа үзүүлж, тус улсын терроризмын эсрэг хариу арга хэмжээ авах чадварыг дээшлүүлэхийг уриалжээ. Үүний зэрэгцээ Аюулгүйн зөвлөл Ливан дахь НҮБ-ын түр оршин суух цэргийн хугацааг сунгахаар 26-нд шийдвэрлэжээ.

        Мөн өдөр Ливан дахь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн таван орны төлөөлөгчид болон НҮБ-ын Ливанд суугаа тусгай зохицуулагч Дерек Плумблитой уулзах үеэр Берри хэлэхдээ, Ливаны зүүн хэсгийн Аарсал нутаг терроризмын бүлэглэлийн халдлагад өртсөөр байна. Аарсал бүсэд болсон зөрчил Ливаны бусад нутагт давтагдах магадлалтай гэжээ. Олон улсын хамтын нийгэмлэг Ливаны арми, аюулгүй байдлын хүчинд даруй туслалцаа үзүүлж, хэрэгцээт зүйлсээр яаралтай хангахыг хүссэн байна.

        26-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шийдвэр гарган Ливан дахь НҮБ-ын түр оршин суух цэргийн хугацааг 2015 оны 8-р сарын 31 хүртэл нэг жилээр сунгасан байна. \Н.Пүрэвжав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе