• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2014 оны Хятадын интернет сүлжээний бага хурал эхэллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-08-27 16:56:48

 

    26-нд Бээжин хотноо 2014 оны Хятадын интернет сүлжээний бага хурал эхэллээ. Гурван хоногийн хугацаатай уг үйл ажиллагаанд өнөөгийн интернет сүлжээний салбарын 20 гаруй төрлийн асуудал 10 мянга гаруй хуралд оролцогсодын анхаарлыг татлаа.

    Эхний өдрийн чуулга уулзалтын явцад, интернет сүлжээний банк санхүүгийн асуудал олны анхаарлыг татсан байна. Хуралд оролцогсод сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, интернет сүлжээний банк санхүүгийн том зах зээл байгаа хэдий ч хяналт удирдлагын тогтоолыг боловсруулах шаардлагатай байна. Ялангуяа эрсдэл ихтэй хэрнээ амархан зөвшөөрөл авдаг интернет сүлжээний зээлийн хувьд, аж ахуй эрхлэгчид цаг хүчээ зарж, хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлыг хамгаалах хэрэгтэй гэжээ.

    2014 оны Хятадын интернет сүлжээний бага хуралд, интернет сүлжээний банк санхүүгийн холбогдох салбар чуулга уулзалт хуралд оролцогсодын анхаарлыг татлаа. Одоогоор хяналт удирдлагын давхарга, аж ахуй эрхлэгчид интернет сүлжээний банк санхүүгийн талаар адилхан ойлголттой байна.

    Үүнийг боломж эрсдэлийн аль аль нь оршиж байна хэмээн үзэж байгаа юм. 2013 оноос эхлэн Хятадын интернет сүлжээний бага хурлаар интернет сүлжээний банк санхүүгийн чуулга уулзалтыг бий болгосон юм. Энэ оны гол сэдэв мөртлөө олны хамгаас их анхаарч байгаа зүйл бол өнөөгийн интернет сүлжээний банк санхүүгийн төрөл зүйл дундаас хамгийн их эрсдэлтэйд тооцогддог P2P интернет сүлжээний зээлийн асуудал юм. Хятадын интернет сүлжээний нийгэмлэгийн гүйцэтгэгч захирал Ү Хэчуань,


    Одоогийн байдлаар, банкны хяналт удирдлагатай адил шаардлага хатуу биш бөгөөд эрсдэлтэй байна. Гэхдээ ирээдүйд интернет сүлжээний банк санхүүг хяналт удирдлагын системд гарцаагүй хамруулах юм. Үүнд хяналт удирдлагын талд харьцангуй зөөлөн бодлого барих хэдий ч, маш их эрсдэлтэй үед хазаарлан барих шаардлагатай. Р2Р нь маш сайн загварт тооцогдож байна. Хойшид шаардлага хангаагүй атлаа ямар ч банк санхүүгийн хүчин чадалгүй байгууллага Р2Р-г хийнэ гэдэг үйлчлүүлэгчдэд хариуцлагагүй хандаж, төлбөх хийх чадалгүй гэсэн үг юм. Р2Р нь технологид түшиглэх тул, тэртэй тэргүй технологийн индэр шаардлагатай. Энэ нөхцлийг бүрдүүлэхгүй бол хөрөнгө оруулагч тал, зээл авагч тал нь чухам шаардлага хангасан эсэх талаар хяналт шалгалт, үнэлгээ баталгаа хийх аргагүй юм гэжээ.

    Р2Р-г бага хэмжээний сүлжээний зээл ч гэдэг. Сүлжээ ашиглагчид интернетээр хэдэн зуугаас авахуулаад хэдэн сая юаний хөрөнгө мөнгө хуримтлуулж, түүнийгээ мөнгө шаардлагатай хүнд зээлдүүлэхийг хэлж байгаа юм. Зээлдэгч нь ихэнхдээ жижиг аж ахуйн нэгж, хувь хүн байна. 2007 оноос эхлэн манай оронд хэрэгжиж эхэлсэн ба энэ оны 7-р сарын байдлаар бүртгэгдсэн Р2Р 1200-д хүрсэн гэсэн тооцоо гарчээ.

    Хятадын Ардын Банкны Банк санхүүгийн мэдээлэлжүүлэлтийн судалгааны төвийн захирал Ли Шяо-фэн хуралд хэлсэн үгэндээ, үр ашигтай арга хэмжээ авч, сүлжээний зээлийн технологитой холбоотой үйл ажиллагааг хяналтдаа авах хэрэгтэй байна гэжээ.

 

    Тэрээр хэлэхдээ,  "зах зээлд хялбар дөхөм талыг нь түлхүү сурталчилсны улмаас огцом өсөн нэмэгдэх, эмх замраагүй болох үзэгдлүүд буй болж, эдгээр нь хяналт удирдлагын байгууллага, интернет сүлжээний зээлийн үйл ажиллагааны хөгжилд харшлах болсон юм. Ийм байдалд хандуулан арга хэмжээ авч, илт тод байдлыг нэмэгдүүлэн, мэдээлэл ташаарах боломжийг багасган, интернет сүлжээний зээлийн техникийн индрийг хяналтдаа байлгах ёстой юм" гэжээ.

    Өнөөгийн байдлаар, төв банк болон банкны хяналт удирдлагын чухал албаны хүмүүс хурал цуглаанд хандаж, интернет сүлжээний банк санхүүг төрөлжүүлэн хянаж удирдах зарчмыг тодорхойлон өгүүлсэн байгаа. Мөн P2P -н хяналт удирдлагад голдуу өөрийн статусыг тогтоох, салбарын хэмжээ хязгаар, мэдээ мэдээллийг гүйцэд дамжуулах зэргийг хамруулсан юм. Аж ахуйн нэгжүүд дүрмийн сан, дээд удирдлагын боловсрол мэргэжил, ажил эрхэлсэн хугацаа, эрсдэлийн удирдлага, хөрөнгийг хамааруулах зэрэг үндсэн шаардлагыг хангах төдийгүй хууль бусаар хөрөнгө хуримтлуулах зэрэг хуулийн хэм хэмжээнээс давсан үйл ажиллагаа явуулж болохгүй юм.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе