• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Украины зүүн нутгийн асуудлаар хэлэлцээ хийхийг шаардав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-01 10:46:16

              Оросын агаарын десантын дэд командлагч Алексей Рагозин 31-ны өдөр хэлэхдээ, Украины Зүүн нутагт олзлогдсон Оросын агаарын десантын цэргүүд бүгд эх орондоо буцлаа. Мөн өдөр Украины зүүн нутгийн Донецк мужийн иргэдийн зэвсэгт хүчин олзлогдсон 200 украин цэргийг сулласнаа мэдэгдлээ гэжээ. Оросын Ерөнхийлөгч Путин мөн өдөр хэлэхдээ, Украины эрх баригчид Зүүн нутагт явуулж буй цэрэг дайны ажиллагаагаа даруй зогсоож, зүүн нутгийн асуудлаар бодитой хэлэлцээ хийхийг хүсч байна гэжээ.

              Рагозин мөн өдөр , Украин Оросын талд өнгөрсөн долоо хоногт хил зөрчиж баривчлагдсан 10 цэргийг буцааж өгсөн бол Орос Украины талд хил зөрчсөн 63 цэргийг буцааж өгчээ. Украины Зүүн нутгийн Донецк мужийн иргэдийн зэвсэгт хүчин баривчлагдсан 200 украин цэргийг сулласнаа мэдэгдлээ гэжээ.

              Путин хэлэхдээ , Украины зүүн нутгийн байдлыг намжаахын төлөө Украины зүүн нутгийн статусын асуудлаар бодитой хэлэлцээ хийх хэрэгтэй байна. Олон улсын хамтын нийгэмлэг Украины зүүн нутгийн ард түмэнд өвөл шаардагдах хэрэглээний зүйлээр тусалж, тухайн нутгийн хүмүүнлэгийн гай гамшгаас зайласхийх хэрэгтэй байна. Хэлэлцээний зорилго нь Украины зүүн өмнөд нутгийн ард түмний хууль ёсны эрх ашгийг ямарч нөхцөлгүйгээр баталгаажуулах явдал болно гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе