• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНАСАУ богино зайн тусгалтай пуужин хөөргөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-01 15:47:42

       БНСУ-ын Юньхаб мэдээлэх агентлаг , БНАСАУ 1-ний өдрийн үдээс өмнө Солонгосын хойгийн зүүн нутгийн тэнгисийн усан хил рүү богино зайн тусгалтай пуужин хөргөсөн гэж албаны хүний үгнээс иш татан мэдээллээ.

  БНСУ-ын цэргийн нэгдсэн штабын газрын хариуцлагатай хүн хэлэхдээ, орон нутгийн цагаар 1-ний өдрийн 10 цаг 30 минутад БНАСАУ мэдэгдэлгүйгээр хориотой бүст Солонгосын хойгийн зүүн нутгийн тэнгисийн усан хил рүү богино зайн тусгалтай пуужин хөөргөсөн байна. Нислэгийн байдлаас үзэхэд, шинэ хэлбэрийн дайны пуужин буюу тохируулга хийсний дараах "шаамий" пуужин байж болзошгүй. Зайн тусгалт нь 220 км байжээ. Пуужин далайд унасан гэж БНСУ үзэж байна.

  Одоогоор БНСУ-ын цэргийн тал БНАСАУ-ын харвасан пуужингийн төрөл болон зорилгыг судалж байгаа бөгөөд БНАСАУ-д тавих хяналтаа улам эрчимжүүлж байна. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе