• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван Ян Хятад-Ази Европын 4-р яармагийн зочидтой уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-01 17:10:04

       9-р сарын 1-ний өдөр Үрэмч хотноо, Хятадын Ерөнхий сайдын орлогч Ван Ян Хятад-Ази Европын 4-р яармагт оролцож байгаа Казахстаны Ерөнхий сайд Карим Масимов, Киргизийн Ерөнхий сайд Джоомарт Оторбаев, Гүржийн Парламентын орлогч дарга Звиад Дзидзигури нартай тус тус уулзлаа.

  Масимовтой уулзах үедээ Ван Ян хэлэхдээ, энэ он гарснаас хойш, дарга Ши Жиньпин Ерөнхийлөгч Назарбаевтай 3 удаа уулзаж, олон чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Хятад Казахстаны улс төрийн харилцан итгэлцэл болон олон салбарын хамтын ажиллагаа урьд байгаагүй төвшинд хүрч, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөж хүртээсэн төдийгүй бүс нутгийн тогтвортой байдал, цэцэглэлт хөгжилд асар их хувь нэмэр үзүүлсэн юм гэжээ.

  Джоомарт Оторбаевтой уулзах үедээ Ван Ян хэлэхдээ, Хятад Киргиз стратегийн түншлэлийн харилцааг тогтоосон юм. Хоёр тал ажил хэрэгч хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, худалдааны шинэ өсөлтийг бий болгон, байгалийн хий, зам харилцаа, хөдөө аж ахуй, орон нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хамтын хөгжлийг биелүүлэх болно гэжээ. \Р\

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе