• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Торгоны замын эдийн засгийн бүсийн зам тээврийн дээд хэмжээний уулзалт болов

CRI       (GMT+08:00) 2014-09-02 15:28:36

      2-нд Өрөмч хотод Торгоны замын эдийн засгийн бүсийн зам тээврийн дээд хэмжээний уулзалт болов. Хятадын Зам тээврийн яамны сайд Ян Чуаньтан уулзалтад хэлсэн үгэндээ, Хятад улс торгоны замын дамжин өнгөрөх улсуудтай хоёр талт болон бүс нутгийн чанартай авто тээврийн 10 хэлэлцээр байгуулсан. Холбогдох улстай авто замын шууд тээврийг буй болгосон гэжээ.

      Уг уулзалт нь Хятад, Ази Европын 4-р яармагийн үйл ажиллагааны чухал хэсэг юм. Мөн өдөр төв Азийн таван орон, Орос, Герман, Польш зэрэг 11 орны зам тээврийн яамны сайд, торгоны замын эдийн засгийн бүс дагуух орон нутгийн захиргааны албан тушаалтан, олон улсын байгууллага болон гадаад дотоодын мэргэжилтэн нар уулзалтад оролцож, торгоны замын эдийн засгийн бүсийн зам тээврийг хэрхэн бүтээн байгуулах талаар ярилцаж, дэд бүтцээр холбох талаар бодлого боловсруулсан байна.

      Хятадын Зам тээврийн яамны сайд Ян Чуаньтан хэлэхдээ, Хятадын засгийн газар торгоны зам дагуух улс оронтой зам тээврийн хамтын ажиллагаа болон харилцаа солилцоогоо идэвхтэй өргөтгөж, зам тээврийг холбон нэвтрүүлэх, тээврийг дөхөм хялбар болгохыг нэн тэргүүнд тавьж, бүс нутгийн зам тээврийн хэлхээ холбоог урагшлуулж байна. Тээврийг илүү дөхөм хялбар болгох талаар Хятад улс зам тээврийн хамтын ажиллагааны олон шат давхаргын механизм бүрдүүлсэн гэжээ. \У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе