• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Япон, Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны бүсийн тухай хэлэлцээ эхлэв

CRI       (GMT+08:00) 2014-09-02 16:28:45

      9-р сарын 1-нд Бээжинд, Хятад, Япон, Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны бүсийн 5 дахь ээлжийн хэлэлцээ эхлэв. Мөн өдөр, Хятадын Худалдааны яамны сайдын туслах Ван Шөү-вэнь, Японы Гадаад явдлын яамны дэд сайдын зиндааны дарга Ли Аньжэн, Өмнөд Солонгосын Худалдаа, аж үйлдвэрийн яамны сайдын туслах Юй Тайши нар тус тусын төлөөлөгчдийн хэсгийг ахлан хуралд оролцов. Хэлэлцээ 5 хоног үргэлжилж,талууд худалдааны татварыг хөнгөлөх, худалдаа болон хөрөнгө оруулалтыг нээлттэй болгох арга замуудын талаар зөвшилцөж, хэлэлцээний цар хүрээ болон хамрах салбаруудын талаар санал солилцоно. Хятадын Худалдааны яамны сайдын туслах Ван Жөү-вэнь сурвалжлагчийн асуултад хариулахдаа, Хятад, Япон, Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамрах цар хүрээ, салбар өргөн юм. Талууд хэлэлцээ амжилттай болохыг бүгдээр хүсэж байна гэжээ.

      Зүүн Азийн эдийн засаг, худалдааны чухал бүрэлдэхүүн хэсэг болох Хятад, Япон, Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны бүс байгуулах санаачилгыг анх 2002 онд гаргаж, 2003 онд 3 тал чөлөөт худалдааны бүс байгуулах асуудлыг судлаж байсан юм. Энэ асуудал янз бүрийн шалтгааны улмаас хойшлогдсоор 2012 оны 11-р сард Хятад, Япон, Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээ албан ёсоор эхэлсэн юм. Энэ удаагийнх 4 дэх албан ёсны уулзалт юм. \У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе