• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Румын ерөнхий сайдтай уулзав

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-09-02 18:49:07

 

    Хятад улсын дарга Ши Жиньпин 2-ны өдөр Ардын их хурлын ордонд Румыны Ерөнхий сайд Виктор Понтатай уулзав.

    Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Румыны харилцааг ярихад бид юуны өмнө "Найрамдал " гэдгийг санадаг. Хоёр талын харилцаа ямагт харилцан хүндэтгэж, үнэнчээр хандан, жаргал зовлонгоо хуваалцаж, баялаг амжилтад хүрсэн гэжээ.

    Ши Жиньпин Хятад улс өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлж байгааг танилцуулан, бид эдийн засгаа тогтвортой эрүүлээр хөгжүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд хөдөлгөх хүч сэлбэх итгэлтэй байгаа гэжээ.

    Хятад Румын найрсаг хамтын ажиллагааг улам өндөр төвшинд хүргэх ёстой гэж Ши Жиньпин цохон тэмдэглэв.

    Европ Хятадын иж бүрэн стратегийн харилцаа, Дунд дорнод Европын орнууд болон Хятад улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж Виктор Понта хэллээ. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе