• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Йордан голын баруун эргийн газар нутгийг төрийн өмчийн болгож байгаад сэтгэл түгшив

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-09-02 10:34:20

             Синьхуа Агентлагийн мэдээ, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун 9-р сарын 1-ний өдөр төлөөлөгчөөрөө дамжуулж мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, Йордан голын баруун эргийн их хэмжээний газар нутгийг төрийн өмчийн болгохоор Израиль зарласанд сэтгэл түгшиж байна гэжээ.

            Бан Ги Мун хэлэхдээ, ийм их хэмжээний газар нутгийг булаан авч байгаа нь суурин газрыг өргөтгөх зорилготой байж болзошгүй, суурин газрыг өргөтгөх талаарх олон улсын хуулийг зөрчиж, Палестин болон Израилийн асуудлыг хоёр орон зохицуулахыг эрэн сүвэгчлэх төслөөс няцсан явдал болно гэж НҮБ олон удаа нотолсон юм гэжээ.

            Мэдэгдэлд тэмдэглэхдээ, олон улсын хамтын нийгэмлэгийн уриалгыг дагаж, олон улсын хууль тэрчлэн Ойрх Дорнодын асуудлаарх НҮБ, Европын холбоо, Америк, Орос дөрвөн талын тохиролцсон "Замын зураг төлөвлөгөө"-нд тогтоосон үүргээ биелүүлэхийг Бан Ги Мун Израильд шаарджээ. \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе