• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Их Британи улс терроризмын эсрэг шинэ арга хэмжээ авахаа зарлав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-09-02 10:37:51

        9-р сарын 1-нд Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон хэлэхдээ, Их Британи улс терроризмын эрсэг илүү хатуу арга хэмжээ авч, террорист сэжигтэн хил дамнан жуулчлахыг зогсоож, терроризмтой холбоо бүхий өөрийн иргэдэд хатуу хяналт тавьж, хариу цохилт өгөхөө эрчимжүүлэх болно гэлээ.

        Тэрээр мөн өдөр Парламентад үг хэлэхдээ, Их Британи улсын шинэ ээлжийн терроризмын эсрэг авч буй арга хэмжээнд дараах зүйлүүд багтаж байна.Үүнд: Их Британийн хилийн цагдаагийн байгууллага террорист сэжигтний паспортыг түр хураан авах эрхтэй. Их Британи улсын харьяат террорист этгээдийг хил нэвтрүүлэхгүй байх. Терроризмын эсрэг урьдчилан сэргийлэх, мөрдөн байцаах арга хэмжээгээ нэмэгдүүлэх, терроризмын тухай "танин мэдэхүй"-н сургалтад албадан хамруулах. Зөрчлийн бүсэд зорчсон зорчигчдын мэдээллээр хангахыг иргээний агаарын тээврийн компаниас шаардах зэрэг болно гэжээ. \Н.Пүрэвжав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе