• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Украины зүүн бүсийн терроризмын эсрэг үйл ажиллагаа дууслаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-02 11:11:58

        9-р сарын 1-нд Украины БХ-ын сайд Валари Гелетеи хэлэхдээ, "Террорист этгээд"-ийн гараас Украины зүүн хэсгийн бүс нутгийг чөлөөлөх үйл ажиллагааг дууслаа, одоо "ОХУ-аас сэргийлэн хамгаалах ажлаа эхлүүлэх" үлдлээ гэжээ.

        Украин болон Барууны орнууд саяхан ОХУ зүүн Украин руу цэрэг, хуягт тэрэг илгээж, Украины цэргийн баазыг буудсан хэргийг буруушааж байна. Харин үүнийг Оросын тал үгүйсгээд байна.

        9-р сарын 1-нд Украины асуудлаарх гурван тал Беларусын нийслэл Минскт уулзалт хийж, мөргөлдөөнд оролцогч талууд хоригдол солилцох, хүмүүнлэгийн тусламжийг баталгаажуулах зэрэг асуудлаар ярилцжээ. \Н.Пүрэвжав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе