• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Исламын улс" бүлэглэл хүний эрхэнд ноцтой халдсан гэж зэмлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-09-02 10:21:59

    НҮБ-ын хүний эрхийн зөвлөл 9-р сарын 1-нд тогтоол баталж, "Исламын улс" бүлэглэл, холбогдох террорист этгээд Иракт террорист ажиллагаа үйлдэж буйг хатуу зэмлэн буруушааж, шалгалтын хэсгийг даруй байгуулж газар дээр нь шалгалт хийхийг НҮБ-ын хүний эрхийн хэрэг эрхлэх дээд комиссарын албанд хүсэв.

    НҮБ-ын хүний эрхийн дэд комиссар Паншери, Иракийн дотоодын байдал сүүлийн хэдэн сард тасралтгүй даамжирч, сая гаруй иргэн гэр орноосоо дайжиж, амь нас нь аюулд нүүрлээд байна. "Исламын улс" бүлэглэл алах, барьцаалах, боолчлох, бэлгийн хүчирхийлэл зэрэг хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг үйлдсэнийг баримт нотолж байна гэжээ.

    Мөн тогтоолд шалгалтын хэсгийг даруй бүрдүүлж, "Исламын улс" бүлэглэлийн хүний эрхэнд халдсан үйл ажиллагаанд шалгалт хийж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 28-р хуралд дэвшүүлэхийг НҮБ-ын хүний эрхийн хэрэг эрхлэх дээд комиссарын албанд хүсэв. \Урьхан\


Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе