• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Японы эсрэг дайны дурсгалын байгууламж болон хуучин туурийн нэрсийн жагсаалтыг нийтэллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-02 16:27:36

    9-р сарын 1-нд Хятадын Төрийн Зөвлөл үндэсний зэрэглэлийн Японы түрэмгийллийн эсрэг дайны дурсгалын байгууламж болон хуучин туурийн нэрсийн жагсаалтыг нийтэлжээ. Үүний зэрэгцээ Хятадын Иргэний засаг захиргааны яам мөн өдөр Японы эсрэг дайнд үрэгдэгсэд болон баатруудын нэрсийг жагсаалтыг нийтэлжээ. Улс орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг байгуулахад амь насаа зориулсан эрэлхэг дайчдын алдар гавьяаг хойч үеийнхэн үүрд санан дурсаж, өнгөрсөн түүхээ эргэн санахад энэхүү жагсаалтын гол зорилго оршино.

    Хятадын ард түмний Японы эсрэг хийсэн дайны ялалтыг тэмдэглэх өдрийг жил бүрийн 9- р сарын 3-нд тэмдэглэж байхаар энэ оны 2-р сард хуульчлан баталсан билээ. Энэ 3-ны өдөр тус өдрийг тэмдэглэх цуврал арга хэмжээ зохиогдоно. Энэ цуврал арга хэмжээний нэг нь дээрхи нэрсийн жагсаалт болно.

    Японы эсрэг дайны дурсгалын музейн орлогч дарга, Хятадын Японы эсрэг дайны түүхийн судлалын нийгэмлэгийн дарга Ли Зүнюань хэлэхдээ, энэхүү нэрсийн жагсаалтыг нийтэлсэн нь Японы түрэмгийллийн эсрэг дайны дурсгалын байгууламж болон хуучин туурийг илрүүлэх, бүртгэх ажлыг сайтар хийж, олон нийт энэхүү үйл ажиллагаанд оролцоход илүү сайн дөхөм болголоо.

    Дурсгалын байгууламж Хятадын бүх муж хотуудад хийгдэж байгаа, мөн Японы эсрэг дайны ялалтын 69 жилийн ойг тохиолдуулан бүх улс даяараа дурсгалын үйл ажиллагаанд оролцох болно. Энэ дурсгалын музей болон газрууд өөрийн үүрэг хариуцлагын дагуу дурсгалын үйл ажиллагааг сайтар зохион байгуулж, олон нийт дурсгалын ажиллагаанд идэвхтэй оролцоход илүү сайн үйлчилгээ үзүүлэх ёстой гэжээ.

    Мөн өдөр, Хятадын иргэний засаг захиргааны яам Японы түрэмгийллийн эсрэг дайнд үрэгдсэн баатруудын эхний ээлжийн 300 хүний нэрсийг нийтлэв.Үүнд, ХКН-ын удирдсан наймдугаар замын цэрэг, шинэ дөрөвдүгээр замын цэрэг, Хуананий партизан анги, зүүн хойдын Японы түрэмгийллийн эсрэг холбоотон цэрэг, мөн бусад зэвсэгт хүчин, эх орончид болон олон улсын зүтгэлтнүүдийн нэрс жагсаалтанд оржээ. Нэрсийн жагсаалтыг гаргасан нь үндэстний тусгаар тогтнол ба эрх чөлөөний төлөө амь үрэгдсэн баатруудыг дурсаж, тэдний ач гавьяаг үүрд дурсан санахын төлөө юм гэж Хятадын Япон түрэмгийллийн эсрэг дайны дурсгалын музейн орлогч дарга Ли Зунюань үзсэн байна. "Энэ дайнд Хятадын коммунист намын олон офицер дайчид төдийгүй гоминдан намын офицер дайчид ч үндэстний тусгаар тогтнолын төлөө амь биеэ зориулсан юм. Эдгээр хүмүүсийг бид дурсах ёстой. Түүнчлэн Хятадын Японы түрэмгийллийн эсрэг дайнд энх тайвныг эрхэмлэдэг олон орны ард түмэн дэмжлэг туслалцаа үзүүлсэн юм. Тэд Хятадын ард түмэнтэй хамтаар дайнд оролцож, өөрсдийн алтан амиа зориулсан юм. Эдгээр хүмүүсийг бид хэзээ ч мартахгүй байх ёстой" гэв.

    Энэ удаа Хятад улс үндэсний зэрэглэлийн дурсгалын байгууламж байгуулж, амь үрэгдсэн баатруудын нэрсийн жагсаалтыг гаргаж байгаа нь залуу хойч үеийнхэнд Японы фашист түрэмгийллийн гэмт хэргийг ойлгож, Хятадын үндэстнүүдийн түрэмгийллийн эсрэг баатарлагаар байлдсан түүхийг ойлгоход тустай бөгөөд түүхээ үл мартан, сэрэмжлүүлэг өгөх болно гэж мэргэжилтнүүд үзсэн байна.
Эх сурвалжид тэмдэглэснээр, Хятадын Японы түрэмгийллийн эсрэг дурсгалын байгууламж, дурсгалын газруудын хамгаалалт болон үйл ажиллагааг удирдан явуулахад төвлөрсөн төсөв ба орон нутгийн санхүүгээс хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлнэ. Цаашид дурсгалын байгууламжуудыг хамгаалах тусгай төлөвлөгөө гаргаж ажиллуулах болно. Мөн Японы түрэмгийллийн эсрэг дурсгалын байгууламж, газар орон болон амь үрэгдсэн баатруудын нэрсийн жагсаалтыг үргэлжлүүлэн гаргах юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе