• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Австралийн чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээр үргэлжилж байна

CRI       (GMT+08:00) 2014-09-06 15:02:49

      9-р сарын 1-5-нд Хятад Австралийн чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээрийн 21 дүгээр хэлэлцээ Бээжинд боллоо. Хятадын худалдааны яамны сайдын туслах Ван Шөвэнь, Австралийн гадаад харилцаа худалдааны яамны орлогч нарийн бичгийн дарга Жан Адамс нар хоёр талын төлөөлөгчдийг даргалан хэлэлцээнд оролцжээ.

      Хоёр тал ажил хэрэгч, илэн далангүй байр сууриар барааны худалдаа, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, хэлэлцээрийн бичиг баримт зэрэг асуудлаар саналаа бүх талаар гүнзгий солилцож, идэвхтэй бүтээлч ахиц гаргасан байна.

       Энэ хэлэлцээний дараа хоёр тал эртхэн хэлэлцээр хийхээр холбогдох асуудлаар нягт хэлхээ холбоотой байж, санал зөрөлдөөнөө улам багасгахаар төлөвлөж байна. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе