• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын эдийн засгийн ирээдүйн хөгжилд судлаачид өөдрөг бодолтой байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-12 16:50:29

    2014 оны Давосын зуны чуулган, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын шинэ лидерүүдийн оны хурал Тяньжиньд болж байна.

    Тус хурал "Шинийг зохион бүтээж, өртгийг буй болгоё" уриан дор болж, дэлхий дахины улс төр бизнесийн салбарын 1500 гаруй төлөөлөгч оролцов. Тэд "Хятадын эдийн засгийн чиглэл" сэдвээр хэлэлцэж, Хятадын эдийн засгийн ирээдүйд өөдрөг бодолтой байгаагаа илэрхийлжээ. Гэвч асар том өрсөлдөөн сорилтонд нүүрлэсэн хэвээр байна гэж судлаачид үзэв.

    Эдийн засгийн хямралд автсан сүүлийн 5 жилийг туулсан Хятадын эдийн засгийн ирээдүйд олон судлаач өөдрөг бодолтой байгаа бөгөөд, хөгжих төлөвтэй гэж уулзалтын үеэр хэлжээ. Чинхуа их сургуулийн профессор Ли Таокүй одоо Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саарсан байдлыг өөдрөгөөр үнэлж хэлэхдээ,

    "Хурд саарч байгаа одоогийн байдал бол түр зуурынх юм. Өөрөөр хэлбэл Хятадын эдийн засгийн өсөлт U хэлбэрийн хөгжлийн шатан байгаа гэсэн үг. Хятадын GDP-ын өсөлт 10 хувиас буурч 7-7.5 хувьд хүрчээ. Хэрэв Хятадын эдийн засгийн өөрчлөлт амжилтанд хүрвэл эдийн засгийн өсөлтийн хурд нэмэгдэх болно. Учир нь Хятадын хүн тутмын дундаж GDPАмерикийн 19 хувьд л хүрч байна. Энэ нь Хятадын эдийн засгийн өсөлтийн далд хүчийг илтгэж байгаа юм. "

    Хятадын эдийн засаг сэргэх явцдаа багагүй бэрхшээлийг даван туулж байгаа юм. Газар эдэлбэрийн салбараар жишээ татахад, аж үйлдвэрийн хэлхээ холбоо асар өргөн байдаг тул Хятадын эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэг гэлцдэг. Тэгэхээр зарим хүн сүүлийн жилүүдэд Хятадын газар эдэлбэрийн салбарын хөгжлийн байдал Хятадын эдийн засгийн ерөнхий төвшинд шууд нөлөөлсөн хэмээн зарим судлаач үзэж байна.

    Энэ асуудлын талаар Олон улсын валютын сангийн дэд захирал Жү Минь сэтгүүлчид ярилцлага өгөх үедээ, тэргүүлэх шинэ салбарыг хөгжүүлэх нь Хятадын эдийн засгийн хөдөлгөх хүчийг идэвхжүүлэх чухал арга зам мөн гэжээ.

    "Хятадын эдийн засаг тогтвортой болсон. Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтөнд 30 хувийн хувь нэмэр оруулсаар ирлээ. Үйлчилгээ, шинэ эрчим хүч зэрэг тэргүүлэх шинэ салбарууд хөгжиж л байвал газар эдэлбэрийн салбараас макро эдийн засагт нөлөөлөх хэмжээ аяндаа багасна" гэжээ.

    Гадаадын эдийн засагчдын үзэж байгаагаар, Хятадын зах зээлийн хязгааргүй их нөөц хүч, өсөлтийн шинэ цэг нь мөн тэдний Хятадын эдийн засагт итгэл дүүрэн байгаагийн иш үндэс мөн. Мкинси компанийн Азийн салбар компанийн удирдах зөвлөлийн дарга Кевин, зөвхөн интернет сүлжээний салбараар авч үзвэл Хятадын зах зээлд хөгжлийн асар их нөөц хүч байгаа юм гэжээ.

    Мэргэжилтнүүд Хятадын эдийн засгийг үнэлэхийн зэрэгцээ Хятадад тохиож буй боломж, өрсөлдөөн сорилт адилхан асар их байгааг санууллаа.

Харвардын Их Сургуулийн эдийн засгийн ухааны профессор Кеннес Рогоф,

    "Сүүлийн 30 жилд, Хятадын засгийн газрын эдийн засгийн эмхлэн засах чадвар гайхалтай байж чадсан юм. Хүмүүс удаа бүр Хятадын засгийн газарт биелэгдэхээргүй хэцүү үүрэг өгсөн гэж үзэхэд, харин түүнийг бүгдийг нь урагш амжилттай биелүүлж чадсан байдаг. Гэтэл өдгөө Хятадын засгийн газарт бүр том сорилтод тулгарч байна. Жишээлбэл, эдийн засгийн өсөлтийн хурдыг сулруулах, орчны бохирдлыг засан цэгцлэх, зээлийн нэмэгдлийн хурдыг бууруулах, эрчим хүчний зарцуулалтыг багасгах шаардлагатай байгаа гэх мэт. Эдгээр сорилтыг цөөн тооны орон амжилттай зохицуулж чаддаг" гэжээ.

    Энэ удаагийн Давосын чуулганы нээлтийн ёслолд Хятадын ерөнхий сайд Ли Кэчян, Хятадын эдийн засаг асар их уян хатан чанар, өсөн нэмэгдэх боломж болон эргэлт буцалтын орон зайтай юм. Хятад улсын явуулсан бодлого, авсан арга хэмжээнүүд өнөө маргааш ашигтай төдийгүй алс холдоо илүү өгөөжтэй, их хэмжээний өсөлт бууралт гарахаас сэргийлэх хүчин чадалтай бөгөөд "элгээрээ газардах" байдлыг огт гарахгүй гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе