• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Нефтийн химийн аж үйлдвэрийн корпорацын холимог өмчийн тогтолцооны өөрчлөлт амжилтанд хүрэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-16 17:27:39

    Хятадын төрийн өмчит аж ахуйн нэгжийн холимог өмчлөлийн тогтолцооны өөрчлөлт саяхан бодит шинэ гараагаа эхлүүлэв. Хятадын Нефтийн химийн аж үйлдвэрийн корпорац саяхан мэдэгдэл гаргаж, түүний бүх хөрөнгө оруулалттай салбар компани Хятадын Нефтийн химийн борлуулалтын хязгаарлагдмал компани дотоод гадаадын 25 хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэрээ байгуулж, 100 тэрбум юанийн хөрөнгийг татсанаар, энэ оны дэлхийн хамгийн том хөрөнгө нийлүүлэлт боллоо гэжээ.

    Энэ оны 2-р сард Хятадын Нефть химийн аж үйлдвэрийн корпорац нефт борлуулах ажилд нийгэм, иргэний өмчийн хөрөнгийг татаж, холимог өмчийн хэлбэрээр ажиллах мэдээ гараад одоог хүртэл 7 сар болж байна. 14-ний өдөр төрийн өмчит энэ том аж ахуйн нэгж холимог өмчийн өөрчлөлтийн талаар томоохон ахиц гаргасан байна.

    Албан мэдээний дагуу, Хятадын Нефть химийн аж үйлдвэрийн борлуулалтын хязгаарлагдмал компани 9-р сарын 12-нд дотоод гадаадын 25 хөрөнгө оруулагчтай "Хятадын Нефть химийн аж үйлдвэрийн борлуулалтын хязгаарлагдмал компанийн хөрөнгө нийлүүлэх гэрээ"-нд гарын үсэг зурж, 25 хөрөнгө оруулагч нийт 107 тэрбум 94 сая юань бүхий хөрөнгө нийлүүлж, тус компанийн хувьцааны эрхийн 29.99 хувийг эзэлжээ.

    Үүний улмаас тус компанийн дүрмийн сан 20 тэрбум юаниас нэмэгдэж 28 тэрбум 567 сая юаньд хүрчээ. Корпорацын хэвлэлийн төлөөлөгч Люй Дапэн хэлэхдээ,

    "100 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулалтыг татсан нь өнөөдрийг хүртэлх байдлаар дэлхийн хэмжээнд хамгийн том нэг удаагийн нийлүүлэлт юм. Хятадын Синопекийн борлуулалтын компани түүний хөрөнгөнд үнэлгээ хийх бөгөөд 70 хувийн хувьцаа эзэмших юм. Дараа нь нийт хувьцааны 30 хувийг эзлэх бусад нийгмийн хөрөнгийг татан оруулах болно. Хувьцааны 30, 70 хувиас бүтэх шинэ бүтцийг эмхлэн байгуулбал, төрийн өмчийн, хувийн эрхлэлтийн болон нийгмийн хөрөнгийг нийлүүлсэн өмчийн бүтцийг буй болгох юм" гэв.

    Нийлүүлэлтэд татсан 25 хөрөнгө оруулагчдын зарим нь 400 сая юань, зарим нь 10 тэрбум юанийн адил бус хэмжээтэй хөрөнгө оруулсан байна. Эдгээрийн дотор хувийн эрхлэлтийн хөрөнгө оруулагч нэгж 11 байгаа бөгөөд нийт 38 тэрбум 290 сая юанийн хөрөнгө оруулж, 35.8 хувийг эзэлжээ. Түүнчлэн хөрөнгийн сан буюу даатгалын салбарын хөрөнгө оруулагчид нөөцгүй оролцсон байна.

    Хятадын Синопекийн борлуулалтын хязгаарлагдмал компанийн дэд захирал Цай Жи-мин, татан нийлүүлсэн 100 тэрбум гаруй юанийн хөрөнгийг голдуу гурван талд зарцуулах болно гэжээ. Тухайлбал:

    "Хөрөнгийн зарим хэсгийг бидний одоогийн байгаа сүлжээг чанаржуулж, сайжруулахад зарцуулна. Хоёрт, шинэ ажил төрлүүдэд хийгдэх хөрөнгө оруулалт, хөгжилд ашиглана. Гуравт, манай борлуулалтын компанийн зээлийн бүтцийг чанаржуулахад зарцуулах болно" гэжээ.

    Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, хувьцаагаа өргөтгөх замаар Да Рүньфа, Тэн Шюнь, Хай Ер, Хүй Юань зэрэг олон аж ахуйн нэгж болон Хятадын нефьт химийн корпораци гол хөрөнгө оруулагч болжээ.

    Түүнчлэн Хятадын нефьт химийн корпорацийн борлуулалтын салбар нь дан ганц нефьт шатахууны бүтээгдэхүүн хангадаг нийлүүлэгч байснаа ерөнхий үйлчилгээ хангадаг нийлүүлэгч болон өөрчлөгджээ.

    Цай Зимин, хойшид өргөн хэрэглээний дэлгүүр зэрэг нефьтийн бус бүтээгдэхүүний борлуулалтын салбар нь хөгжлийн маш том орон зайтай юм гэжээ. Тэрээр, энэ удаад гаднаас зөвхөн хөрөнгө мөнгө татаж байгаа биш юм. Хамгийн чухал нь мэргэжлийн удирдлага, мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулахын зэрэгцээ ажил төрлийн шинэ хөгжлийг бүрдүүлэх явдал болох юм гэжээ.

    Зарим шинжээчдийн үзэж буйгаар, Хятадын нефьт химийн корпораци холимог өмчит аж ахуйн нэгж болон өөрчлөгдсөн явдал нь бусад төрийн өмчит аж ахуйн нэгжийн өөрчлөлтийн үнэлгээний үлгэр жишээ болно гэжээ. Эдийн засгийн тоймч Жан Жие, Хятадын төрийн өмчит аж ахуйн нэгжийн холимог өмч болгон өөрчилж байгаагийн зорилго нь аж ахуйн нэгжийн хөдөлгөгч хүчийг нэмэгдүүлж, үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэхийн төлөө юм гэжээ.

    Тэрээр хэлэхдээ, "Төрийн өмчит аж ахуйн нэгжийг холимог өмчийн тогтолцоотой болгон өөрчилж байгаагийн мэдэгдэхүйц давуу тал бол улам сайн менежмэнттэй болгож, аж ахуйн нэгжийн үр ашгийг дээшлүүлэх юм. Энэ нь зөвхөн хөрөнгө мөнгө татах асуудал биш, харин хамгийн чухал нь аж ахуйн нэгжийг хэрхэн зах зээлжүүлэх, хэрхэн улам их үр ашиг гаргахад байгаа юм" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе