• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпиний айлчлалыг Энэтхэгийн мэдээллийн хэрэгсэл анхааралтай мэдээлж байна

CRI       (GMT+08:00) 2014-09-18 15:46:35

      17-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Гужарат мужийн Ахемдабад хотод хүрэлцэн очиж, Энэтхэгт хийх гурван хоногийн хугацаатай төрийн айлчлалаа эхлэв. 18-нд Энэтхэгийн нөлөө бүхий мэдээллийн хэрэгслүүд мэдээллийн чухал хэсэгтээ Ши Жиньпиний Энэтхэгт хийж буй айлчлалын талаар мэдээлжээ.

      Энэтхэгийн "Хиндустан таймс" сонины веб сайт "Моди, Ши Жиньпин нар Ахемдабадад найрсаг хэлэлцээ хийв" гарчигтай нийтлэл нийтэлжээ. Нийтлэлд, 17-нд Ши Жиньпин Нарендра Модийн төрсөн нутаг Гужарат мужид очиж, Энэтхэгт хийх гурав хоногийн айлчлалаа эхлүүллээ. Хоёр талын удирдагч найрсаг уулзалт хийж ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав гэжээ. Нийтлэлд, Хятад улс Энэтхэгийн дэд бүтэц зэрэг салбарт оруулах хөрөнгө оруулалтаа цаашид нэмэгдүүлэхээр байна гэжээ.

      Энэтхэгийн "Дайник Бхаскар" сонин "Хятад улс Гужарат мужид аж үйлдвэрийн парк байгуулна" гарчигтай мэдээлэл нийтэлсэн байна. Мэдээлэлд, Ши Жиньпин Энэтхэгт ирснийхээ дараа Нарендра Модитой дөхөм уулзалт хийлээ. Ши Жиньпиний энэ айлчлал, Хятад улс цаашид Энэтхэгт хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, улмаар хоёр талт худалдаа, бизнесийн харилцааг нэмэгдүүлэх тухай ойлголтыг дамжуулж байна. Хоёр орон, Хятад улс Гужарат мужид аж үйлдвэрийн парк байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурах болно гэжээ.

\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе