• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шотландын тусгаар тогтнолын санал хураалт эхлэв

CRI       (GMT+08:00) 2014-09-18 15:53:32

      Орон нутгийн цагаар 18-ны өглөөний 7 цагт, Шотландын олон нутагт санал хураалтын 5579 цэг сонгогчдод нээлттэй ажиллаж, Шотланд Их Британиас салан тусгаарлах эсэхийг шийдэх бүх нийтийн санал хураалтанд албан ёсоор санал авч эхэллээ.

      Шотландын тусгаар тогтнолын санал хураалтад Шотландад оршин суугаа 16 буюу түүнээс тээш насны Их Британийн иргэн, Европын холбооны иргэн, нөхцөл шаардлага хангасан Их Британийн иргэн санал өгөх эрхтэй, харин Шотландаас бусад газар оршин амьдарч буй шотланд хүмүүс санал өгөх эрхгүй юм.

      Шотландын засгийн газрын нийтэлсэн хүн амын бүртгэлээр, санал өгөх шаардлага хангасан иргэн бараг 4 сая 410 мянга байгаа бөгөөд эдгээрээс нийт 4 сая 280 мянга гаруй иргэн энэ удаагийн санал хураалтанд оролцохоор бүртгүүлжээ. Энэ нь санал өгөх эрх бүхий иргэдийн 97 хувь нь сонгогчоор бүртгүүлсэн гэсэн үг бөгөөд Шотландын сонгуулийн түүхэнд сонгогчдын бүртгүүлсэн үзүүлэлт хамгийн өндөр сонгууль болж байгаа юм. Бүртгүүлсэн сонгогчдын 80 хувь нь санал өгөх төлөвтэй бөгөөд магадгүй Шотландын түүхэнд санал өгсөн үзүүлэлтээр хамгийн өндөр санал хураалт болно гэж сонгуулийн ерөнхий хороо таамарглаж байна.

\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе