• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сөүлийн эмэгтэйчүүдийн гэрлэх, төрөх нас улам оройтож байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-18 15:42:27

       Юньхаб агентлагийн 18-нд мэдээлснээр, мөн өдөр Сөүлд нийтэлсэн "Сөүлийн иргэдийн гэр бүл болж буй байдал"-д судалгаа хийж өнгөрсөн онд Сөүлийн эмэгтэйчүүдийн анхны төрөлтийн нас 31.5 болж, 20 жилийн өмнөх 26.8 настай харьцуулахад бараг 5 нас нэмэгдсэн байна. Мөн өнгөрсөн оны нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 74 хувь нь 30-39 насныхан байлаа.

       Өнгөрсөн онд Сөүлийн эмэгтэйчүүдийн анхны хүүхдээ төрүүлэх дундаж нас 30.4, эрэгтэйчүүдийн анх гэрлэх нас 32.6 байлаа. 25-29 насны гэр бүл болоогүй эмэгтэйчүүдийн хэмжээ 1990 оныхоос 29.4 хувь, 2010 оныхоос 80.2 хувиар нэмэгджээ.

       Гэр бүл болох, хүүхэдтэй болох нас хойшилсноор, өнгөрсөн онд Сөүлийн төрөлтийн хэмжээ 84 мянга буюу 20 жилийн өмнөх 176 мянгаас тал илүү хувиар буурчээ.

\Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе