• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Энэтхэгийн ерөнхийлөгч Ши Жиньпин даргыг ёслол төгөлдөр хүлээн авлаа

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-09-18 17:25:14

       Энэтхэгийн ерөнхийлөгч Кумар Мукержээ 18-нд Шинэ Делид Энэтхэгт төрийн айлчлал хийж буй Хятад улсын дарга Ши Жиньпинийг угтах ёслол хийжээ.

       Орон нутгийн цагаар өглөөний 9 цагийн үед Ши Жиньпин дарга гэргий Пэн Лиюаний хамт Энэтхэгийн цэргийн хүндэт харуулын хамгаалалттай ерөнхийлөгчийн ордны өмнөх төв талбайд ирэхэд Мукержээ ерөнхийлөгч охинтойгоо хамт ёслол төгөлдөр угтан авжээ.

       Угтах ёслолын дараа Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ, Хятад Энэтхэг хоёр улс өнө эртний өв уламжлалтай бөгөөд өнөөгийн хоёр том хөгжиж буй орон, дэлхийн олон соёлт хөгжлийн чухал тулгуур улс болж байна. Хоёр орны харилцаа нь стратегийн чухал ач холбогдолтой бөгөөд дэлхийн хэмжээнд нөлөө ихтэй болсон. Хятад Энэтхэг хамтран ажиллаж, хамтдаа хөгжих нь хоёр орны 2 тэрбум 500 сая хүн ардад өгөөж хүртээх төдийгүй Азийн хөгжлийг ахиулж, дэлхийн хөгжилд боломж бүрдүүлж өгч байна.

       Миний бие Хятад улсын даргын хуваар анх удаа Энэтхэгт төрийн айлчлал хийж байна. Айлчлал маань найрамдлыг уламжилсан, хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн, хамтын хөгжлийг эрэлхийлсэн айлчлал болно гэдэгт итгэж байна. Энэтхэгийн удирдагчдын хамт хоёр орны харилцааг ахиулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэж, Хятад Энэтхэгийн харилцааг энх тайван, хөгжин цэцэглэсэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны шинэ төвшинд хүргэхэд бэлэн байна гэжээ.
\Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе