• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Иракт хуурай замын цэрэг томилохгүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-18 10:28:19

        17-нд Иракийн ерөнхий сайд Ал Абад, Иракийн "Лалын улс" хэмээх хэт даврагч бүлэгтэй тэмцэхэд гадаадын орнуудаас хуурай замын цэргийн туслалцаа шаардахгүй гэжээ.

        Тэрээр, Америк цэргийн хийсэн агаарын дайралт нь "Лалын улс" хэт даврагчдын бүлэглэлд цохилт өгөхөд туслалцаа үзүүлсэн. Гэхдээ гадаад орнууд хуурай замын цэргээ Иракт томилох бололцоо байхгүй бөгөөд, "бид ч ингэхийг зөвшөөрөхгүй юм" гэжээ.

        Орон нутгийн цагаар 17-нд, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Америкийн цэргийн төв командлалын газар ажиллах үедээ өгсөн амлалтандаа, Иракийн "Лалын улс" хэмээх хэт даврагч бүлэгтэй тэмцэхэд Америк хуурай замын цэрэг томилохгүйгээ мэдэгдлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе