• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өмнөд Солонгост Хятад оюутнуудын баяр болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-18 14:35:36

        Саяхан Өмнөд Солонгосын Чүнчонбүг мужийн Чонжү хотод Хятад оюутнуудын 4 дэх баярын арга хэмжээ болов. Энэ удаагийн оюутны баяр "Өмнөд Солонгос-Хятадын найрсаг харилцаа: үүрдийн анд найз" сэдвээр зохиогджээ. Орон нутгийн захиргаа энэ арга хэмжээгээр дамжуулан Хятад иргэдэд Чүнчонбүг мужийн талаар сайтар танилцуулж, Хятадын жуулчдыг татаж, нутгийн эдийн засгийн хөгжилд түлхэц өгөхийг хүссэн байна.

        3 хоног үргэлжилсэн оюутны баярын арга хэмжээнд Өмнөд Солонгосын поп дуу хөгжмийн тоглолтоос гадна Хятад оюутнуудын спортын тэмцээн, Өмнөд Солонгосын их сургуулийн оюутнуудын K-POPтэмцээн, Өмнөд Солонгос, Хятадын их сургуулийн оюутнуудын кино наадам, Өмнөд Солонгос, Хятадын оюутнуудын семинар, гадаадад сурсан оюутнуудын ажлын байр сэдэвт үзэсгэлэн яармаг, солонгос хэл ба хятад хэлний уран илтгэлийн тэмцээн зэрэг хөтөлбөрөөр арга хэмжээ зохиогджээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе