• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гуанжөү хотын байгальд ээлтэй бүтээгдэхүүн, технологийн олон улсын 5-р яармаг эхэллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-18 16:45:41

        18-нд Хятадын Гуанжөү хотын олон улсын байгальд ээлтэй бүтээгдэхүүн, технологийн 5-р яармаг, Гуан Дүн мужийн олон улсын эрчим хүчний 4-р яармаг, Хятадын Гуанжөүгийн хот суурингийн ус цэвэрлэх, дахин боловсруулж ашиглах усан ашиглалтын технологи, тоног төхөөрөмжийн 2-р яармаг Гуанжөү хотноо боллоо.

        Эх сурвалжаас үзвэл, энэ удаагийн яармаг 18-20-нд 15,000 хавтгай дөрвөлжин метр талбайд зохиогдож байгаа нь байгальд ээлтэй бүтээгдэхүүн, технологийн үзэсгэлэн, эрчим хүчний хэмнэлттэй технологийн үзэсгэлэн, хот суурингийн ус цэвэрлэх технологи, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, хатуу хог хаягдлыг цэвэрлэх технологи, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн гэсэн дөрвөн гол сэдэвтэй юм байна. Үзэсгэлэн яармагт Их Британи, АНУ, Итали, БНСУ болон Хонгконг, Макао, Тайвань зэрэг 16 улс орон, бүс нутгийн 300 аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцож байна.

        Үзэсгэлэн яармагийн үеэр "Хятадын усны менежмент 2014", "Ус цэвэрлэх, дахин боловсруулж ашиглах технологийн форум", "БНХАУ, БНСУ-ын эрчим хүчний хэмнэлтийн бүтээгдэхүүний уулзалт", "Гуандүн мужийн шинэ эрчим хүчний аж үйлдвэрийн хөгжлийн форум" зэрэг олон улсын 8 хурал, семинар зохиож, гадаад дотоодын засгийн газрын албан тушаалтан, нэрт эрдэмтэн, мэргэжилтэн, судлаач, бизнес эрхлэгчид тус яармаг оролцох болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе