• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Энэтхэгийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх талаар Ши Жиньпин 4 санал дэвшүүлэв

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-09-18 20:13:43

    БНХАУ-ын дарга Ши Жиньпин 18-ны өдөр Шинэ Делид Энэтхэгийн ерөнхийлөгч Нарендра Модитай хэлэлцээ хийв, Ши Жиньпин, Хятад улс Энэтхэгийг урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны түншээр үздэг. Энэтхэгтэй хамт хөгжлийн түншлэлийн улам нягт харилцааг хөгжүүлж, хоёр тал, бүс нутаг, дэлхийн хэмжээнд хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг бид хүсэн хүлээж байна гэв.

    Үүнд холбогдуулан Ши Жиньпин 4 санал дэвшүүлэв.

    Нэгд, Хоёр тал хоёр удирдагчийн стратегийн удирдан дагуулах үүргийг сайтар гүйцэтгэж, өндөр дээд хэмжээний харилцан айлчлалыг баталгаажуулан, олон давхаргын солилцоог эрчимжүүлэх ёстой. Хилийн заагийн асуудлаар хоёр тал үргэлжлүүлэн найрсгаар зөвшилцөж, хоёр талын хүлээн авч болохуйц шийдвэрлэх аргийг хайна.

    Хоёрт, Хятад Энэтхэгийн хөгжлийн зорилт нэгдэлтэй, хөгжлийн үзэл баримтлал төстэй бөгөөд стратегийн хувьд уялдаатай юм. Ийнхүү хамтын ажиллагааны төвшнийг тал бүрээр дээшлүүлж, мэдээлэл, төмөр замын дэд бүтэц, цэвэр эрчим хүч, сансар судалгаа, банк санхүү зэрэг олон салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх ёстой гэв.

    Гуравт, Бангладеш, Хятад , Энэтхэг, Мьянмарын эдийн засгийн бүсийн байгуулалтыг түргэтгэж, торгоны замын эдийн засгийн бүс, 21-р зууны далайн торгоны зам, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг хүрээнд хамтын ажиллагааг эрчимжүүлж, бүс нутгийн интеграцчлэл, дэд бүтцээр холбохыг биелүүлэх ёстой.

    Дөрөвт, олон улсын үйл хэрэг дэх стратегийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөгжиж буй орнуудын хамтын ашиг сонирхлыг баталгаажуулах ёстой гэв. \Урьхан\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе