• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Модитой хэлэлцээ хийв

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-09-18 20:43:33

    БНХАУ-ын дарга Ши Жиньпин 18-ны өдөр Шинэ Делид Энэтхэгийн ерөнхий сайд Модитой хэлэлцээ хийв. Хоёр орны хөгжлийн түншлэлийн улам нягт харилцааг байгуулж, хөгжлийн цаг тохиолыг амжиж, өөрийн зорилтоо биелүүлэхээр чармайн, Азийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулан, олон улсын дэглэмийн улам төв голч, шударга чиглэл тийш хөгжихөд төс дөхөм үзүүлнэ гэж хоёр удирдагч санал нэгтэй үзэв.

    Ши Жиньпин, Хятад Энэтхэг чухал хөрш орон бөгөөд шинээр хөгжиж буй эдийн засгийн цогц юм. Мөн дэлхийн олон талт үйл явц дахь чухал хүчин байж, үндэстнээ сэргээн мандуулах агуу их түүхийн цаг үедээ байна. Хятад луу ба Энэтхэг заан эвсэг зохицонгуйгаар харилцаж, энх тайвнаар хөгжин, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь 2 тэрбум 500 сая хүн амд үр өгөөжийг эдлүүлж, хөгжиж буй орнуудад туслан, бүс нутаг дэлхийн хэмжээнд чухал үр нөлөөгөө үзүүлэх болно гэжээ.

    Моди, Энэтхэг Хятадын хамтын ажиллагаа нь хоёр ард түмэнд үр өгөөжийг хүртээх төдийгүй Ази ба дэлхийн энх дайван хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний дэвшилд чухал хувь нэмрээ оруулна гэв. ТӨЗО нь БНХАУ-ын нутаг дэвсгэрийн нэг хэсэг, түвдүүд Энэтхэгт Хятадын эсрэг улс төрийн ажиллагаа явуулахыг Энэтхэгийн тал зөвшөөрөхгүй гэж Моди дахин нотлоод Хятад улстай хамт хилийн заагийн маргааныг сайтар зохицуулж, даруй шийдвэрлэх арга хэмжээ олохыг хүсэж байна гэв. \Урьхан\  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе