• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШиЖиньпин Модийн хамт сэтгүүлчтэй уулзав

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-09-18 20:57:28

    БНХАУ-ын дарга Ши Жиньпин 18-ны өдөр Шинэ Делид Энэтхэгийн ерөнхий сайд Модитой хэлэлцээ хийсний дараа хамт сэтгүүлчтэй уулзав.

    Ши Жиньпин, миний бие ерөнхий сайд Модитой баялаг амжилтад хүрсэн хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны олон хэлэлцээр үзэглсэнийг харлаа. Бид хоёр орны харилцааг олон талаас, ялангуяа агуулгыг баяжуулж, хамтын ажиллагааны төвшнийг дээшлүүлэх, мөн олон улс бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, олон нийтлэг ойлголтод хүрсэн гэв.

    Моди, өнөөдрийн байдлаар хоёр орны харилцаа нь чухал ач холбогдолтой бөгөөд хөгжлийн өргөн боломжид нүүрлэж байна. дарга Ши Жиньпины айлчлал нь Энэтхэг Хятадын харилцааны түүхийн шинэ шат үеийг нээсэн юм. Хятадтай хамт харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тасралтгүй эрчимжүүлэхэд Энэтхэг улс бэлэн байна гэв. \Урьхан\ 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе