• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс Хятадын болон гадаадын худалдаачдад арбиторын үйлчилгээ үзүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-29 17:24:48

    29-ний өдөр Хятадын олон улсын худалдаанд тус дөхөм үзүүүлэх нийгэмлэг арбиторын хороо, гадаад худалдаанд арбиторын үйлчилгээ хангах хороо байгуулснаа мэдэгдэв. Энэ хоёр хорооны дэд дарга Юй Жяньлүн хэлэхдээ, энэ нь дотоод гадаадын хүмүүст олон улсын , орчин үеийн арбиторын үйлчилгээг хангана гэжээ. Түүнчлэн тус хороо бизнесийн магадлан итгэмжлэх төв болон хуулийн үйлчилгээний төвийг байгуулж, аж ахуйн нэгжид мэргэжлийн бизнесийн хуулийн үйлчилгээ хангахаа мэдэгдэв.

    Бизнесийн баталгааны төвийн ажилд гол нь гэрч баримт хангаж зөвшөөрөл олгох, хуулийн зөвлөгөө өгөх зэргийг хамарч байна. Хуулийн үйлчилгээний төв нь гадаад худалдаанд холбогдох хуулийн зөвлөгөө өгөх, аюулгүйн үйлчилгээ хангаж, аж ахуйн нэгжийг хуулийн эрсдэлээс хамгаалж, олон улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе