• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Афганистаны шинэ ерөнхийлөгч тангараг өргөжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-29 18:22:30


 

    Афганистаны экс Сангийн сайд Ашраф Гани 29-ний өдөр нийслэл Кабулд тангараг өргөн шинэ ерөнхийлөгчийн тушаалдаа орсон бол экс гадаад хэргийн сайд Абдулла Абдулла нь мөн өдөр шинээр цогцлогдсон засгийн газрын тэргүүн болсон байна.

    Ашраф Гани мөн өдөр Кабул хотноо байрлах ерөнхийлөгчийн ордонд тангараг өргөжээ. Тэрээр тэмдэглэхдээ, авилгатай тэмцэн, өөрчлөлт хийж, ядуурлыг хорогдуулж, Афганистаны иргэдийн амьжиргааны төвшнийг дээшлүүлэхээр чармайна. Талибан зэрэг зэвсэгт бүлэглэл улс орны ерөнхий байдлыг харгалзаж, зэвсгээ орхиж, Афганистаны энхийн үйл явцад оролцохыг хүсэж байна гэжээ.

    Афганистаны экс ерөнхийлөгч Хамид Карзай мөн өдрийн тангараг өргөх ёслолд оролцон, шинэ ерөнхийлөгчид баяр хүргэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе