• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинзо Абегийн засгийн газарт эсэргүүцэл илэрхийлжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-29 19:13:36

       Япон улс 29-ний өдрөөс эхлэн жил тутамд болдог парламентынхаа түр чуулганыг хуралдуулсан бол мөн өдөр тус орны 2000 гаруй иргэд парламентын байрны ойролцоо жагсаж, Шинзо Абегийн засгийн газарт эсэргүүцэл илэрхийлжээ.

       Тус удаагийн түр чуулганаар орон нутгуудын амьжиргааны хүчийг эрчимжүүлэх, эмэгтэйчүүдийн нийгмийн үйл хэрэг дэх оролцоог нэмэгдүүлэх, шавар шороон урсгал зэрэг байгалийн гай гамшгийг сэргийлэн зохицуулах зэргийн тухай холбогдох хуулийг хянан хэлэлцэх болно. Харин өөрийгөө хамгаалах эрхийг цуцалсны дараах холбогдох хуульд өөрчлөлт оруулах төслийг ирэх жилийн хаврын чуулганаар хянаж хэлэлцэхээр хойшлуулсан юм байна.

       Японы хамгийн том сөрөг нам болон Ардчилсан намын төлөөлөгч Банри Кайеда хэлэхдээ, парламент "сөрөг хууль"-ийг батлахыг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй, харин Шинзо Аегийн засгийн газрын тухай Иргэдийн дуу хоолойг сонсож, парламентаар хэлэлцүүлэх ёстой гэжээ. Ардчилсан ном зэрэг 8 сөрөг нам 25-ны өдөр "Парламентыг хөнгөвчилсөн" хэмээн Шинзо Абегийн засгийн газрыг шүүмжилсэн бөгөөд байдлыг ажин чуулганы хугацааг сунгах болно гэжээ.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе