• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Терроризмтой тэмцэх асуудалд хоёр баримжаа хэрэгжүүллээ хэмээн Сири Америкийг зэмлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-30 10:07:02

               Сирийн дэд ерөнхий сайд бөгөөд ГХЯ-ны сайд Муаллем 29-нд НҮБ-ын ерөнхий ассамблейн ерөнхий шүүмжлэлд илтгэл тавихдаа, НҮБ-ны аюулгүйн зөвлөл 8-р сард тогтоол баталж, "Исламын улс" болон "Дэмжигч фронт" зэрэг террорист бүлэглэлийн хөрөнгө мөнгө, гадны зэвсэгт хүчний туслалцаа зэргийг таслан зогсооно гэсэн хэдий ч "тус тогтоолыг нухацтай хэрэгжүүлснийг Сири олж хараагүй", өнөөдөр болтол зарим орон эдгээр террорист бүлэглэлд янз бүрийн тусламж олгосоор байна гэжээ.    

                 Муаллем, терроризмтой тэмцэх асуудалд Америкийн засгийн газар хоёр баримжаа хэрэгжүүллээ хэмээн зэмлээд, террорист бүлгүүдэд хөрөнгө мөнгө, туслалцаа олгохоо зогсоохыг холбогдох орнуудад уриаллаа. Тэрээр хэлэхдээ, Америкийн засгийн газар Сирийн "зөөлөн бодлого баримтлагч" хэмээх бүлгүүдэд хөрөнгө мөнгө, зэр зэвсэг хангаж дасгал сургалтад хамруулж буй нь хүчирхийлэл болон терроризмыг өөгшүүлж, Сирийн хямралыг даамжруулан, хямралыг улс төрийн арга барилаар зохицуулах үндэс суурийг эвдэж байгаа юм гэж онцоллоо.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе