• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын тэнгисийн цэргийн "энхийн цамхаг" эмнэлгийн хөлөг онгоц ганзага дүүрэн ирлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-30 10:45:57

                113 хоногт 17104 мил аялаад, "Номхон далайг тойрох аялал-2014" арга хэмжээний олон орны далай дээрх нэгдсэн цэргийн сургуулилт, "Энхийн үүрэг-2014" хүмүүнлэгийн эмчилгээний үүргээ амжилттай биелүүлсэн Хятадын тэнгисийн цэргийн "энхийн цамхаг" эмнэлгийн хөлөг онгоц 29-нд Жэ Жян мужийн Жөү шаний цэргийн боомтод буцаж ирлээ.

                Номхон далайг тойрох аялал-2014 арга хэмжээ өндөрлөсний дараа "энхийн цамхаг" эмнэлгийн хөлөг онгоц өмнөд Номхон далайд хүрч, Тонга, Фижи, Вануату, Папуа Шинэ Геиней зэрэг өмнөд Номхон далайн 4 оронд эмнэлгийн үйлчилгээ явуулсан байна. Хөлөг онгоц боомтод орж зогсоод өдөр нь оношилгоо, орой нь мэс засал хагалгаа хийж, бүх төрлийн өвчтөнийг хүлээн авч, эрүүл мэндийн шинжилгээ, эмчилгээ, анагаахын талын харилцаа солилцоо гээд олон төрлийн үйлчилгээ явуулж, дээрх 4 орнд нийт давхардсан тоогоор 22211 хүнийг эмчлэн, 212 хүнд мэс засал хийж,110 хүнд клиникийн эмчилгээ хийжээ.

                Хятадын далайн цэргийн дэд командлагч Шюй Хүнмэн хэлэхдээ, энэ удаагийн арга хэмжээ далайн цэргийн түүхэнд шинэ агуулга нэмлээ. Хятадын далайн цэрэг Америкийн далайн цэргээр гол болгосон Номхон далайг тойрох олон орны далай дээрх нэгдсэн цэргийн сургуулилтад анх удаагаа оролцлоо. Мөн анх удаа өмнөд Номхон далай орнуудад хүмүүнлэгийн эмчилгээ үйлчилгээ явууллаа. Энэ нь Хятад Америк хоёр орон их гүрний шинэ хэлбэрийн харилцаа тогтоох болон хоёр талын цэргийн шинэ хэлбэрийн харилцаа байгуулах хүрээнд болсон цэргийн салбарын чухал гадаад харилцаа төдийгүй өмнөд Номхон далайн орнуудтай найрамдал хамтын ажиллагааны харилцаагаа бататгах гадаад харилцааны чухал үйл ажиллагаа юм гэжээ.
 \Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе