• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд олон улсын хамтын нийгэмлэг Палестиныг дэмжлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-30 16:23:03

               НҮБ-ын ерөнхий ассамблейн 69-р чуулганы ерөнхий шүүмжлэл 29-нд 6 дахь өдрөө үргэлжиллээ. Нийт 100 гаруй орны төр засгийн тэргүүн чуулганд илтгэл тавьжээ. Хятад, Сири, Бахрейн, Кувейт, Иордан, Египет, Катар зэрэг орнууд олон улсын асуудлыг судалж буй энэхүү чуулганд Палестины ард түмнийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

               Хятадын ГХЯ-ны сайд Ван И хэлэхдээ, Палестины асуудал бол хүн төрөлхтний нинжин сэтгэлийн шарх юм. Өнө үүрд дайны галаа зогсоохыг Хятад улс Израиль, Палестин хоёр оронд уриалж байна. Палестины ард түмний тусгаар улс байгуулах үндэстний хүсэл мөрөөдөл болон зүй ёсны шаардлагыг хязгааргүй хойшлуулаад байж болохгүй гэжээ.

               Сирийн ерөнхий сайдын орлогч бөгөөд ГХЯ-ны сайд Мауллем хэлэхдээ, Палестины ард түмний хууль ёсны эрх ашиг ялангуяа "эх нутагтаа харих болон үндэстний өөрөө шийдэх эрх"-г уулгаж болохгүй гэжээ.

                Кувейтийн ерөнхий сайд Жабер үүрэг хариуцлагаа гүйцэтгэхийг аюулгүйн зөвлөлд уриалаад, "Женевийн конвенц"-ын дагуу Палестины ард түмэн болон тэдний нутаг дэвсгэрийг олон улсын хамтын нийгэмлэг хамгаалах ёстой хэмээн онцолжээ.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе