• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ӨМ бага орлоготой иргэдэд өвлийн нүүрс түлшний тэтгэмж олгов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-30 16:04:56

    ӨМ-ын мэдээллийн сайтын мэдээ: ӨМӨЗО-ны Сангийн танхимаас мэдээлснээр, өөртөө засах орны захиргааны албаны гаргасан "Орлого багатай малчин тариачдад өвлийн түлшний нүүрс хангах тухай" шаардлагын дагуу ӨМӨЗО-ны сангийн танхим саяхан 603 сая 420 мянган юанийн тэтгэмж олгов. Үүнийг аймаг хотоос санхүүжүүлсэн 1 тэрбум 141 сая 980 мянган юаньтай нийлүүлж тооцвол ӨЗО 1 тэрбум 745 сая 400 мянган юанийг 2 сая 909 мянган өрхөд тараажээ. Тэтгэмжийг банкаар дамжуулан иргэдийн картанд шилжүүлэв.

    ӨМ-ын нүүрсний борлуулалтын сүлжээ боловсронгуй системтэй, борлуулалтын үйлчилгээ сайтай бөгөөд нүүсний ханшийн зах зээлийн механизмд суурилан, ӨМ-д нүүрс хангах ажлыг нэгдсэн байдлаар бэлэн мөнгө тараах хэлбэрээр гүйцэтгэдэг. Орлого багатай малчин тариачин өрхөд жил тутамд 600 юань олгодог бөгөөд хошуу сяний сангийн байгууллага тэтгэмжийг өрхийн банкны картанд шилжүүлдэг. Нүүрсний тэтгэмжийг ӨМӨЗО нөхвөр өгөх, аймаг хот, хошуу сянь санхүүжүүлэх аргаар шийдвэрлэдэг. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе